“Агаарын бохирдол ба бууруулах арга зам” сэдвээр мэдээлэл сонслоо

2017 оны 01 сарын 21

Өчигдөр /2017.01.20/ Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулдаг ээлжит мэдээллийн цагаар агаарын бохирдол түүнийг бууруулах арга замын талаар Дэлхийн банкны Улаанбаатар хотын Төслийг удирдах нэгжийн хяналт шинжилгээ үнэлгээ, олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Нямсүрэн мэдээлэл өглөө. Тэрээр нийгмийн ажилтан, сэтгэл зүйч мэргэжилтэй, олон нийтийн оролцоо, сайн засаглалыг бэхжүүлэх хөтөлбөрийн чиглэлээр 17 дахь жилдээ ажиллаж байгаа судлаач юм.

Өнөөдөр агаарын бохирдол нь нийслэлээс хальж, зарим аймаг орон нутгийн хувьд ч тулгамдсан асуудал болоод байгаа. Улаанбаатарт агаарын бохирдол хүлцэх түвшнээс хэдийнэ хальж, дэлхийн дундажаас 5-6 дахин их байгаа судалгаа байна. Тиймээс өнөөдөр агаарын бохирдлыг бууруулахад зөвхөн төр, захиргааны байгууллагаас шийдэл хүлээх биш, хүн бүхний оролцоо чухал гэдгийг мэдээлэлд онцоллоо.
3-5 километрт машинаас татгалзах, баглаа боодлоос татгалзах, үнэртнээс татгалзах, ашиглаагүй гэрлээ тогтмол унтраах, гэр, орон сууцаа дулаалах, мэдээллээ хуваалцах, мод тарих зэрэг энгийн дадлаас эхтэй тул хүн бүр ялангуяа дүүргийн албан хаагчид иргэдтэй ойр ажилладаг учраас мэдээллээ хуваалцахаас эхлэх хэрэгтэй гэлээ.
Улаанбаатар хотын өрх бүр жилдээ нэг мод тарихад агаарын бохирдлыг 72 хувь бууруулж чадах юм байна.
Тиймээс хүн бүр хичээцгээе.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(49.0.204.168) 2025 оны 03 сарын 13

Утааны эсрэг хонины ноос л бидэнд тусална. Бид утааны эсрэг өнөөдөр хүртэл юу ч хийж чадаагүй.Дарга нар гадны туршлага гээд түүнд нь цахилгаан, газ болон бүгдийн орон сууцанд оруулах гээд үзэж байна. Энэ гадны туршлага тийм амархан хийгдэх ажил биш бас л 10 ба 20 жил хэрэгтэй. Түүний оронд хонины ноосоор хорт утааны шүүлтүүр хийгээд яндантай айл бүрт шүүлтүүртэй, машин бүрт шүүлтүүртэй болбол утаанаас бид сална.Хонины ноосоор шүүлтүүр хийх тал дээр хөрөнгө зарах нь хамгийн зөв хөрөнгө оруулалт. Хэрвээ энэ ажил амжилттай болбол монгол цоо шинэ нэг бренд бий болно.Шинэ бренд маань монголд гаднаа

1  |  0
Top