Нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороонд энэ сарын 16-нд таван иргэн учир битүүлгээр амь насаа алдсан хэрэг гарсантай холбогдуулан 2017 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн 18:00 цагаас 20-ны өдрийг дуустал Улаанбаатар хотод архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон билээ.
Архи, согтууруулах ундаа худалдахыг хориглосноос хойших хугацаанд дахин хүн хордсон дуудлага мэргэжлийн байгууллагад ирээгүй байна. Түүнчлэн хориг тавьсан дээрх гурван өдөр Улаанбаатар хотын хэмжээнд гэмт хэргийн гаралт буурсан юм.
Нийслэлийн Цагдаагийн газраас гаргасан мэдээгээр гэмт хэрэг 36 хувиар буурсан бол согтуугаар танхайрсан гэмт хэргийн зөрчил хоёр дахин буурчээ. Мөн согтуугаар зөрчилд холбогдон түр саатуулагдсан 40.4 хувиар буурчээ.
Өчигдрийн 23:59 цагт хориг тавигдаж худалдаа, үйлчилгээний байгууллагууд хуучин цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллаж эхэлсэн юм.
Б.Алтжин

Сэтгэгдэл ( 0 )