Эх дэлхийнхээ төлөө шатахуун, дизелийн түлшнээс татгалзав

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 21

Эх дэлхий улам дулаан болж байгаагаас туйлын мөс хайлж, хуурай газрууд усанд автаж байгаа билээ. Уур амьсгалын өөрчлөлт байгалийн гамшгийн давтамжийг ч эрс ойртуулж буй. Тэгвэл улс орнуудын шүүх хүлэмжийн хийг бууруулах асуудлыг нааштай шийдвэрлэх хандлагатай болжээ. АНУ-ын Орегон мужийн шүүгч Энн Айкений ачаар 21 залуугаас бүрдсэн бүлэг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олигтой тэмцэхгүй байгаа, олон улсын өмнө хэлсэн амандаа хүрээгүй Засгийн газрыг Шүүхэд өгөх эрхтэй болсон байна.

Өнгөрсөн жил Голландад мөн ийм жишээ гарч, тус улсын Шүүх “Засгийн газар 1990 онд ялгаруулж байсан хүлэмжийн хийн хэмжээгээ 2020 он гэхэд 25 хувиар багасгах ёстой” гэсэн шийдвэр гаргаж байсан юм.    

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top