Гадаад өргүй байсан ч улс орон дампуурч болдгийн жишээг Укриан улс харуулж байна. Украины эдийн засаг сүүлийн таван жил муу үзүүлэлттэй байгаа. Энэ нь зүүн мужуудад явагдаж буй цэргийн ажиллагаа болон ОХУ-тай хийгддэг худалдааны огцом бууралттай холбоотой юм. ОХУ-ын Статистикийн албаны мэдээгээр, ОХУ-д хийгдсэн экспорт өнгөрсөн онтой харьцуулахад 55.6 хувиар буурч 3,6 тэрбум ам.доллар болсон бол импорт 47,9 хувиар буурч 5,5 тэрбум ам.доллард хүрчээ. Гэсэн хэдий ч ОХУ худалдааны хамгийн том түнш хэвээр байсаар байна. Экспортын хэмжээгээр Турк, импортоор Герман болон Хятад улс ОХУ-ын ард бичигдэж байгаа юм. Украины хувьд эдийн засгаа сэргээх нь тийм ч амар байхгүй бололтой. Урьдчилсан байдлаар 2016 онд украины ДНБ зөвхөн 1 хувиар өсч, инфляц 12 хувиас багагүй байх нь. ТУХН-ийн орнуудыг эдийн засгийн уналтаараа Украин тэргүүлж байна.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )