УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-д эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг "Монголиан Коппер Корпорейшн" ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг шалгасан Ажлын хэсгийн дүгнэлтийг өнөөдөр хэлэлцэх байв. Гэвч хуралдааны эхэнд УИХ дахь АН-ын бүлэг энэ асуудлаар тав хоногийн завсарлага авснаар ирэх долоо хоногт хэлэлцэхээр болов. Энэ талаар бүлгийн дарга С.Эрдэнэ мэдээлэл хийлээ
Тэрбээр “Ажлын хэсгийн дүгнэлт Байнгын хорооны гишүүдэд гурав хоногийн өмнө ирсэн байх ёстой. Гэвч Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг шалгасан Ажлын хэсэг өнөөдөр байнгын хорооны хурал дээр дүгнэлтээ тараалаа. Тиймээс ажлын хэсгийн дүгнэлттэй танилцах хугацаа өгнө үү” гэсэн юм. Яагаад гэхээр “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой шалгалтын материалыг маш сайн судлах ёстой.
“Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг шалгасан Ажлын хэсэг өнөөдөр байнгын хорооны хурал дээр дүгнэлтээ тараалаа. Энэ нь УИХ-ын Дэгийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж байгаа юм. Иймд бид тав хоногийн завсарлага авсан. Яагаад гэхээр “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой шалгалтын материалыг маш сайн судлах ёстой. Ер нь өнөөдөр төр хувийн хэвшлийн харилцаанд сэв суулгаж болохоор асуудал байгаа юм. Тиймээс үүнийг маш нарийн хэлэлцэж, судалж, шалгаж байж бүлэг байр сууриа илэрхийлнэ. Бид удаа дараа шалгалтын ажлын явц байдалтай танилцах хүсэлтээ тавьж байсан. Гэвч тоо баримттай материал огт ирүүлээгүй. Гэтэл өнөөдөр байнгын хорооны хурал дээр тарааж байгаа нь захиалгатай, зохион байгуулалттай байж болзошгүй гэж харж байна.
Бид энэ тав хоногийн хугацаанд шаардлагатай гэж үзвэл 51 хувийг шалгах ажлын хэсэг байгуулах саналыг Хууль зүйн байнгын хороо болон бусад байнгын хороонд хүргүүлнэ. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлыг шалгасан Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ашиг сонирхолтой нөхдүүд байгаа” гэлээ.
Энэхүү ажлын хэсгийг Хууль зүйн Байнгын хорооны дарга Ш.Раднаасэдээр ахлуулан дүгнэлт гарсан билээ. Уг дүгнэлтэд "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг худалдан авах ажиллагаа нь Үндсэн хууль, бусад хууль тогтоомж зөрчсөн Засгийн газар, УИХ-ын бүрэн эрхэд халдсан учир Засгийн газрын 2016 оны 330 дугаар тогтоолын нэгдүгээр заалтыг хүчингүй болгож, 49 хувийг төрийн өмчлөлд шилжүүлэх... гэсэн санал дүгнэлтийг гаргасан байдаг.
Б.Алтжин
Сэтгэгдэл ( 7 )
shudraga baitsgaaya
УИХ ТӨР НЬ ГҮЙЦЭТГЭХ ЗАСАГТАА ИТГЭХГҮЙ ӨӨРСДӨӨ АЖЛЫН ХЭСЭГ НЭРЭЭР ШҮҮХ ЦАГДААГЫН АЖЛЫГ БУЛААЖ МӨРДӨГЧ ЦАГДАА БОЛЧИХДОГ УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ ҮНДСЭН АЖИЛД НЬ ОРУУЛБАЛ ЯААСАН ЮМ БЭ?УИХ-ЫН ГИШҮҮН ХҮН БОЛ ХУРАЛДАА Л СУУЖ БАЙХ ҮНДСЭН ҮҮРЭГЭЭС ӨӨР ДАВХАР АЖИЛ ХИЙЖ БОЛОМГҮЙ БАЙНА.ХУУЛИЙН АЖЛАА Л ХИЙГЭЭЧ ЭЭ.
УИХ ТӨР НЬ ГҮЙЦЭТГЭХ ЗАСАГТАА ИТГЭХГҮЙ ӨӨРСДӨӨ АЖЛЫН ХЭСЭГ НЭРЭЭР ШҮҮХ ЦАГДААГЫН АЖЛЫГ БУЛААЖ МӨРДӨГЧ ЦАГДАА БОЛЧИХДОГ УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ ҮНДСЭН АЖИЛД НЬ ОРУУЛБАЛ ЯААСАН ЮМ БЭ?УИХ-ЫН ГИШҮҮН ХҮН БОЛ ХУРАЛДАА Л СУУЖ БАЙХ ҮНДСЭН ҮҮРЭГЭЭС ӨӨР ДАВХАР АЖИЛ ХИЙЖ БОЛОМГҮЙ БАЙНА.ХУУЛИЙН АЖЛАА Л ХИЙГЭЭЧ ЭЭ.
Раднаасэд тэргүүтэй ажлын хэсэгт баярлслаа . Та нар Монголынхоо ирээдүй үеийн өмчийг хамгааллаа . Одоо зээл төлөх нэрээр угаах гэж байсан хулгай хийж олж авсан бохир мөнгийг нь илрүүлж хурааж аваад эздийг нь хуулийн дээд хэмжээгээр шиийтгэж С. Эрдэнийг УИХ-гишүүнээс огцруулвал ОУ-н давцан дээр МУ -н нэр хүнд сэргэх болно .
АН-ын луйварчид хамсаатангуудаа хамгаалахаа болиорой.С.Эрэдэнэ гэгч гаршсан луйварчин өөрийнхөө эзэн Элбэгдоржийнхоо луйварыг хаацайлах гэж улайрч байна
АН-ын луйварчид хамсаатангуудаа хамгаалахаа болиорой.С.Эрэдэнэ гэгч гаршсан луйварчин өөрийнхөө эзэн Элбэгдоржийнхоо луйварыг хаацайлах гэж улайрч байна
Ок, шудрагаар шалгаж, шударгаар шийдэх шийдвэр оруулжээ, баярлалаа Раднаасэд ээ. амжилт