Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр боллоо
Газрын тосны бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнийн өсөлт, ам.доллартай харьцах төгрөгийн ханшийн уналттай холбогдуулан автобензин, дизелийн түлшний үнийн өсөлтийг саармагжуулах, тогтвортой барих зорилгоор энэ төрлийн бүтээгдэхүүнд ногдуулах Онцгой албан татварын хэмжээг буурууллаа.
Засгийн газрын тогтоолоор автобензинд ногдуулах онцгой албан татварыг 160,000 төгрөгөөс 50,000 төгрөг болгож,/ 90-ээс дээш октантайг 160,000 төгрөгөөс 30,000 төгрөг/, дизелийн түлшинд ногдох татвар 180,000 төгрөг байсныг 70,000 төгрөг болгон бууруулж тогтоолоо. Ингэснээр улсын төсвийн орлого 110 орчим тэрбум төгрөгөөр буурах ч, шатахууны үнийн өсөлтийг саармагжуулах боломжтой гэж холбогдох яам болон Газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын холбоо үзэж байгаа юм. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва нарт үүрэг болголоо.
Дашрамд дурдахад Засгийн газар шатахууны үнийн өсөлтийг саармагжуулах зорилгоор автобензин, дизелийн түлшинд ногдуулах онцгой албан татварын хэмжээг өмнө нь хоёр удаа бууруулаад байсан юм.
Сэтгэгдэл ( 4 )
Монголд нефтийн үйлдвэр барих маш тулгамдсан асуудлыг шийддэг ч болоосой. Тэгвэл төр барьж буй энэ нөхдийг насан туршид нь сонгосон ч яахав
inglee gd ard tvmem hyamd benzin hereglej chadhuu kk harin ch ard tvmnii ner barij ulsiin tosovt oroh 110 terbumiig huvaaj idej bgan bishvv
Delhin zakh zeel deer une ni buulaa gehiin manaid heveeree. Delhiin zakh zeel deer une ni osloo manaid maash hurdan oshiin. Sonin shuu
ТЭГЭЭД ҮНЭ НЬ БУУРДАГГҮЙ ЮМ УУ.АРД ТҮМНИЙ ТОЛГОЙ УГААЖ БАЙНА УУ.ЦААГУУРАА ӨӨРСДӨӨ ИДЭЖ УУГААД БАЙГАА ЮМ БИШ БИЗ