Орон сууцны ипотекийн зээлийн даатгалыг олон улсын практикийн дагуу оновчтой хэлбэрт оруулж нэвтрүүлэх, зээлдэгчид болон банкыг эрсдэлээс хамгаалах, даатгалын үйлчилгээг өргөжүүлэх, хөгжүүлэх, даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Санхүүгийн зохицуулах хороо “Ипотекийн зээлийн даатгалын үйл ажиллагааны журам”-ын төслийг боловсруулжээ.
Энэхүү журмын зорилго нь даатгалын гэрээний дагуу даатгагч нь орон сууцны зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, эдийн бус ашиг сонирхол болон эд хөрөнгөд даатгалын тохиолдол учрахад учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг эрх бүхий этгээдэд төлөх нөхцөл бүхий даатгал /“Ипотекийн зээлийн даатгал” гэх /-ын үйл ажиллагааг зохицуулахад орших аж.
Манай улсын хувьд сүүлийн дөрвөн жил орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр өргөн хүрээнд хэрэгжиж байгаа учир ипотекийн зээлийн хугацаа, эрсдэлтэй уялдсан даатгалын шинэ бүтээгдэхүүн шаардлагатай байгааг харгалзан үзэж ийн журмын төслийг боловсруулжээ.
Журмын төсөлтэй эндээс танилцана уу.
Б.Алтжин
Сэтгэгдэл ( 2 )
Санхүүгийн Зохицуулах Хороо энэ журмыг боловсруулсан бол хамгийн муу хувилбар болсон байгаа. Энэ хороо хэзээ ч сайн зүйл хийж байгаагүй.
өө одоо тэгээд энэ сайн дурын байх уу албан хүчээр ингэх үү ер нь тэгээд авто машинтай даатгуулах юм уу