Өнгөрсөн оны 12 дугаар сарын ипотекийн зээлийн статистик мэдээлэл гарчээ. Тухайн сард 1224 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагдаж, нийт зээлдэгчийн тоо 89 156-д хүрчээ. Ипотекийн зээлийн нийт үлдэгдэл 4.018.3 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд үүний 3.115.9 тэрбум төгрөгийн зээл нь“Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээл байна.
Ипотекийн зээлийн үлдэгдлийн 2.5 хувьд хугацаа хэтэрсэн зээл, 1.4 хувьд чанаргүй зээл байна. Шинээр олгосон зээл өмнөх сараас 16.7%- иар, төлөгдсөн зээл 1.8%-иар тус тус өссөн байна.
Тухайн сард олгосон ипотекийн зээл өмнөх сараас 16.7 хувиар, өмнөх оны мөн үеэс 61.4 хувиар тус тус өссөн байна. Тайлант сард нийт 1224 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагдсанаас 735 зээлдэгч “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээлд, 489 зээлдэгч банкны өөрийн эх үүсвэрийн зээлд хамрагджээ.
Б.Алтжин
Сэтгэгдэл ( 3 )
hudlaa yariad ali bank ogchiino heleedeheech
Huleesen ail ger zunduu bn sh de
2017 onii 1sariin zeel hezee olgoj ehleh ym be