Өнгөрсөн онд 1.2 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортложээ

2017 оны 01 сарын 30

Ашигт малтмал газрын тосны газраас мэдээлж буйгаар Монгол Улс 2014 онд 1,314 мян.тн, 2015 онд 1,191 мян.тн, 2016 онд 1,227 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэжээ.

Газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээг төрлөөр нь авч үзвэл АИ-92 октантай автобензин 28 хувь, А-80 октантай автобензин 5 орчим хувь, дизель түлш 48 хувь, онгоцны түлш 2 хувь, бусад /тос тосолгооны материал, мазут, хий / 17 хувийг эзэлж байна. Нийт хэрэглээний 94 хувийг ОХУ, 2 хувийг БНХАУ, 4 хувийг бусад улсуудаас тус тус импортолж байна.

2016 оны 7 дугаар сараас төгрөгийн ханш огцом суларсан, арилжааны банкны зээлийн хүү нэмэгдсэн, шатахууны хил үнэ өссөн зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан үнэ өсөх нөхцөл бүрдсэн тул Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 109 дүгээр тогтоол, 11 дүгээр сарын 30-ны өдрийн 166 дугаар тогтоолоор тус тус автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг зохих хэмжээгээр бууруулан дотоодод борлуулж буй шатахууны жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах арга хэмжээ авчээ.

Д.Тамир

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top