Оюунлаг Монгол хүний төлөө” уриатай “Зиндаа” сэтгүүл нь Монголын Үндэсний Маркетингийн Холбоо /МҮМХ/-той хамтран жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор “Бага зардлаар оновчтой маркетинг хийх гарц” сэдэвт маркетингийн цогц сургалтыг өнгөрсөн бямба гаригт /2017.01.28/ амжилттай зохион байгууллаа.
Сургалт Хямралын үеийн маркетинг, Сошиал маркетинг, PR-ийг оновчтой хэрэглэх нь буюу маркетинг төлөвлөлт, Бизнесийн орчинд ятган үнэмшүүлэх тактик зэрэг сэдвээр зохион байгуулагдав. Сургалтыг СЭЗИСийн багш МҮМХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, Б.Нандин-Эрдэнэ, Монголын маркетинг судалгаа шинжилгээний хүрээлэнгийн бизнес хөгжлийн захирал Х.Энхбат, МОСАХ-ны Сургалт гишүүнчлэл хариуцсан дэд Ерөнхийлөгч, “Лектор” төвийн сургагч багш Ц.Мөнхбаатар, Монголын сайтын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга,”Сошиал Медиа” хөгжлийн төв-ийн гүйцэтгэх захирал Ж.Хулан нар явууллаа.
Энэхүү сургалтанд жижиг, дунд бизнес эрхлэж буй 20 гаруй байгууллагын маркетерууд оролцож, мэргэжлийн зөвлөмж, зөвлөгөө авч, хямралын үед хэрхэн бага зардлаар маркетинг хийх арга ухаанд суралцлаа.
Ингээд тус сургалтанд суусан хүмүүсийн сэтгэгдлээс хүргэж байна.
Худалдааны бизнес эрхлэгч Б.Цэрэннадмид
“Компаниа олонд таниулахын тулд ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулах хэрэгтэйгээ мэдэж авлаа. Миний хувьд энэ сургалт маш сайн үр дүнтэй боллоо”.
“Дэвлүүн зууч” компани А.Цэрэнпунцаг
“Манайх шинэхэн байгуулагдсан үл хөдлөх хөрөнгийн компани. Тиймээс компаниа хэрхэн олонд таниулж, сурталчлах хэрэгтэй вэ гэсэн асуулттай сургалтад суусан. Энэ асуултынхаа хариултыг олж авч чадлаа. Амралтынхаа өдрийг үр дүнтэй, маш сайхан өнгөрүүлж чадсандаа баяртай байна”.
“Тоног төхөөрөмж худалдаа” Ц.Ганболд
"Өнөөдрийн сургалтад хямралын үед маркетинг хэрхэн хийх тухай маш ашигтай зөвлөгөө өглөө".
“Монгол Мед” эмнэлгийн хүүхдийн эмч О.Оюун-Эрдэнэ
“Сургалтаар сошиал маркетинг ашигласнаар маш олон боломж гарах тухай мэдэж авлаа. Мөн өнөөдрийн эдийн засагт нүүрлээд байгаа хямралыг боломж гэдэг талаас нь харах ёстой гэдгийг ойлголоо”.
“Говь цогцолбор” компани Ш.Болд-Эрдэнэ
“Илтгэх ур чадвар, маркетинг менежментийн талаар цогц мэдээлэл олж авлаа. Сэтгэл хангалуун байна. Маркетинг менежментийнхээ үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх санаануудаа оллоо. Тухайлбал фэйсбүүк, пэйжээ хэрхэн хөгжүүлэх гэх мэт”.
“Блю скай кашемир” ХХК Ш.Цэнд-Аюуш
“Сонирхолтой сэдвүүдээр, ойлгомжтой, өгөөжтэй хичээлүүдийг заалаа. Тухайлбал, хямралын үед маркетинг хэрхэн хийх гэх мэт. Сайхан сургалт зохион байгуулсанд баярлалаа”.
“Luxury house” Үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани О.Батхишиг
“Өнөөдрийн нийгэмд компаниуд үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй зүйлс олон тулгарч байна. Эдгээр хүндрэлүүдээс гарах гарцын тухай өнөөдрийн сургалтаас мэдэж авлаа. Сурсан мэдсэн зүйлсээ амьдралдаа болон компанийнхаа үйл ажиллагаанд хэрэгжүүлнэ гэж бодож байна”.
Энэхүү сургалт нь цаашид тогтмол зохион байгуулагдахаар болсныг зохион байгуулагчдын зүгээс онцолсон юм. Учир нь энэ талын мэдлэг, мэдээлэл нь бизнес эрхлэгч болон албан байгууллага, компаниудад маш хэрэгцээтэй болох нь оролцогчдын хандлага, эрэлтээс харагдаж байлаа.
“Бага зардлаар оновчтой маркетинг хийх гарц” сэдэвтэй маркетингийн цогц сургалт нь бизнесээ өргөжүүлэхийг хүссэн хүн бүрийн өмнө нээлттэй.
СУРГАЛТЫН ӨГӨӨЖ:
• Хамгийн сүүлийн үеийн мэдээлэл, мэдлэг олж авах
• Монголын тэргүүлэх сайтуудад 900.000₮-ийн реклам сурталчилгаа нийтлэх эрх
• “Зиндаа” сэтгүүлийг нэг улирал үнэгүй захиалах эрх
• Монголын үндэсний маркетингийн холбооны нэг жилийн гишүүнчлэлийн эрх
• Нэр бүхий 20 байгууллага, брэнд бүтээгдэхүүнийг таван хувиас 50.000.000₮ хүртэлх хөнгөлөлттэй авах эрх
• Сертификат олгоно.
Сургалт болох газар: СБД, 10-р хороо, MНBC кабелийн телевизийн байр, Live Conference Center
Холбогдох утас: 9519-9080, 9500-0188
Эх сурвалж: Breakingnews.mn
Б.Янжиндулам
Сэтгэгдэл ( 0 )