Монголбанк урьдчилж ямар нэгэн байдлаар санхүүжилт хийхгүй

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 31

Ипотекийн зээлийн санхүүжилтийг ипотекийн зээлээр баталгаажсан бондын эргэн төлөлт, хүүгийн төлбөрөөс санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ нь тухайн сардаа хэдий хэмжээний эргэн төлөлт хийнэ, тэр хэмжээгээр санхүүжнэ гэсэн үг юм. Ипотекийн зээлийн эх үүсвэрт ийн өөрчлөлт орсноор  зээл олголт өмнөх жилүүдтэй харьцуулахад эрс саарчээ. Нийт зээлдэгчдийн тоо 89,156-д хүрч,  ипотекийн зээлийн үлдэгдэл өмнөх оноос 17.1 хувиар өсөж, дөрвөн их наяд төгрөг давсан байна. 

2016 оны байдлаар ипотекийн зээлийн үлдэгдлийн 77.5 хувь буюу 3.1 их наяд төгрөгийн эх үүсвэрийг "Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөрөөс бүрдүүлжээ. Тэгвэл банкууд өөрийн эх үүсвэрээс нийт зээлийн үлдэгдлийн 20 хувийг санхүүжүүлсэн байна. 

Цаашид Монголбанк урьдчилж  санхүүжилт хийхгүй. Арилжааны банкууд эхлээд өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлсний дараа Төв банкнаас нөхөн олгох аж.

 

Б.Алтжин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top