Талийгаачийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 31

Мэргэжлийн сүмо бөхийн дэвжэнд комүсүби цол хүртэж явсан Монголын төдийгүй Японы сүмо сонирхогчдын хайртай хүү Токитэнкү А.Хүчитбаатар цэл залуу буюу 37 насандаа өвчний улмаас хорвоог орхилоо. А.Хүчитбаатар нь Төв аймгийн Алтанбулаг суманд 1979 онд улсын начин Ж.Алтангадасын гал голомтод мэндэлжээ.

А.Хүчитбаатар 2002 онд “Токицүказэ” дэвжээнд анх сүмо бөхийн “А” үсэг заалгасан цагаас 56 башёд зодоглон комүсүби цол хүртсэн нь түүний хамгийн оргил амжилт байв. А.Хүчитбаатар сүмогийн жонокүчи, жонидан, санданмэ зиндаанд ганц ч уналгүй түрүүлсэн бөгөөд жюүрёод хоёр удаа түрүүлж байв. 

Тэрээр цусны хорт хавдар өвчний улмаас өнгөрсөн жил сүмогийн их дэвжээг орхиод байсан юм.

Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
g(202.179.31.114) 2025 оны 03 сарын 13

um maani badmi hum

1  |  0
Mandah(202.70.46.215) 2025 оны 03 сарын 13

Um maani badmi hum hairan saihan hvv owchin hectvv umda

1  |  0
Close menu