Б.Дэлгэрсайхан гишүүн улсад 100 сая төгрөг хандивлахаа мэдэгдлээ

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 31

 УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Төрийн ордонд мэдээлэл хийж байна. Тэрээр улсын эдийн засаг хүндэрч, өр зээлээ төлөхөд бэрхшээлтэй байгаа хүнд үеийг харгалцан улсад 100 сая төгрөгийн хандив өргөхөө мэдэгдээд байна. Өчигдөр ахмад эдийн засагч Б.Осоргарав хэвлэлийн хурал зарлаж, 10 сая төгрөг 10 адуу, алтан бөгжөө улсдаа хандивлаж уриалга дэвшүүлсэн билээ.

Энэхүү уриалгыг дэмжиж ийнхүү Б.Дэлгэрсайхан гишүүн хандив өргөж буй юм. Түүнийг олон нийт “Дорнын говь”, “Болдтөмөр Ерөө гол” компанийн Б.Дэлгэрсайхан гэдгээр нь мэдэх билээ. 

Т.Түвшин 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.9.40.219) 2017 оны 01 сарын 31

unuudriin ene asuudal yagad delgerev??? ene asuudliig unuudur hurtel iim bolgoson nuhduud namiinhaa dargad ner devsheed yu ch boloogui met yavj bdag,,,,, unheer ontgoi baidliin ulmaas gal usnii ayulaas hervee uls oron iim bolson bol handiv ugj boliishd ee, daanch ugui... tednar huljuud bid handivlaad avna gj uu???

0  |  0
Top