Манай улсын эдийн засаг нэлээд хүнд байдалтай байгаа тухай улс төрчид ч, иргэд ч ярих болжээ. Жижиг дунд бизнес эрхлэгчид хаалгаа барьж, Улаанбаатарын гудамжаар ажил хайсан иргэд холхисоор. Харин улс төрчид аль нэг улсаас зээл тусламж авч, эдийн засгаа сайжруулах тухай ярьсаар байгаа юм.
Мэргэжлийн Засгийн газар ажлаа хүлээж авсны дараахан эдийн засгийн үр ашиггүй зардал, төслүүдийг зогсоох, тодорхой түвшинд хасалт, таналт хийх тухай мэдээлсэн. Үүнийг олон нийт нэлээд эсэргүүцсэн боловч ард иргэдэд аль болох бага ачаа үүрүүлнэ гэдгээ тухайн үед Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээлж байсан.
Тэрбээр энэ сарын 6-нд орон нутгийн удирдлагуудтай уулзах үеэрээ “Монгол Улс 2017 оны эхний улиралд 580 сая долларын өр төлнө. Засгийн газар энэ өрийг саадгүй, эдийн засагтаа дарамт болохгүйгээр, ачааллыг нь ард түмэндээ үүрүүлэхгүйгээр төлөх гарц шийдлээ олсон, хугацаандаа төлнө” хэмээж байсан билээ.
БНХАУ-аас авахаар яригдаж байсан 4,3 тэрбум ам.долларын зээлийн сураг одоо болтол гараагүй. Монгол Улсын Засгийн газар чухам ямар мөнгөөр бондын өрөө төлөх гэж байгааг ард иргэд сэтгэл зовнин хүлээж буй.
Өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Н.Оюундарь нар Төрийн ордны В танхимд эдийн засгийн хүндрэлийг давах уриалгыг дэмжин төр засагт 100 сая төгрөг хандивлаж буйгаа мэдэгдлээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан "Ард иргэдийн гаргасан уриалгад нэгдэж байна. Монгол Улс гуравдугаар сард 580 сая долларын өр төлнө. 580 сая долларыг төлсний дараа амьдрал үргэлжилнэ шүү дээ. Тиймээс эдийн засгийн хүнд үед хувиасаа 100 сая төгрөг хандивлаж байна. Бусад бизнес эрхлэгчид энэ уриалгад нэгдэхийг мөн уриалж байна" гэв.
Мөн энэ сарын 30-нд ахмад эдийн засагч Б.Осоргарав хэвлэлийн хурал зарлаж, 10 сая төгрөг 10 адуу, алтан бөгжөө улсдаа хандивлаж, уриалга дэвшүүлсэн байна.
ЖИРИЙН ИРГЭД ЭНЭ УРИАЛГЫГ ХҮЛЭЭЖ АВАХ БОЛОМЖТОЙ ЮУ?
Монгол Улсын өрхийн амжиргааны түвшний 2016 оны аравдугаар сарын судалгаагаар,
2015 оны байдлаар Монгол Улсын нийт өрхийн,
Нийт өрхийн талаас илүү хувийг бага орлоготой, нэн ядуу өрх эзлэж буй нь энэ судалгаан дээрээс харагдаж байна. Тэгэхээр Хөгжлийн банкны зээлсэн 580 сая долларыг жирийн иргэн төлөх тухай бодно гэдэг юу л бол!!!
Сангийн сайд Б.Чойжилсүрэн өнгөрөгч оны есдүгээр сард Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн байдлыг мэдээлэв.
Тэрбээр, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд мөнгөний нийлүүлэлт 85 гаруй хувиар эдийн засгийн өсөлтөө давсан байгаа нь мөнгөний алдаатай буруу бодлого хэрэгжүүлснийх хэмээсэн.
Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2014 оноос эхлэн буурч, 2016 оны хоёрдугаар сард хамгийн доод түвшиндээ буюу 655 тэрбум төгрөг болж буурсан бөгөөд өнгөрсөн дөрвөн сарын дотор 839,2 тэрбум төгрөг болж 183,7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь мөнгөний хомсдлыг нэмэгдүүлжээ.
2016 оны эхний зургаан сарын байдлаар,
Нөгөөтэйгүүр, банкны системийн чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээл 1,9 их наяд төгрөг буюу нийт олгосон зээлийн 15,5 хувьд хүрч, 2011 оныхоос 11,6 дахин өсчээ.
2011 онд манай улсад 4,62 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалторж ирж байсан нь жил дараалан буурсаар 2015 онд 110,2 сая ам.доллар болж, 41,9 дахин буурчээ. Мөн энэ оны эхний 6 сарын байдлаар гадаадын шууд хөрөнгө оруулалт 35 сая ам.доллар болж буураад байна.
Монгол Улс 23,5 тэрбум ам.долларын ӨРТЭЙ
Энэ оны эхний хагас жилийн байдлаар манай улсын нийт гадаад өр 23,5 тэрбум ам.доллар буюу өнөөгийн ханшаар тооцвол 49,7 их наяд төгрөг аж.
Сүүлийн гурван жил дараалан Нэгдсэн төсвийн орлого 1 их наяд гаруй төгрөгөөр тасарч, жил бүр 2-3 удаа тодотгол хийж ирсэн байна.
Монгол Улсын нэгдсэн төсөв дөрвөн жил дараалан их хэмжээний алдагдалтай гарч байгаа нь манай улсын эдийн засаг хямарсантай, нөгөө талаас татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй, үрэлгэн зарлагадаж ирсэнтэй шууд холбоотой юм.
Нэгдсэн төсвийн 2 их наяд төгрөгт хүрээд байна.
Энэ бүгдээс харахад Монголын бизнес эрхлэгчид 100,100-н сая төгрөг хандивлаад ч улсынхаа 23,5 тэрбум.ам долларын өр барагдах боломжгүй аж.
БОНДЫН 580 САЯ ДОЛЛАРЫГ ХЭН ТӨЛӨХ ЁСТОЙ ВЭ БУЮУ ХӨГЖЛИЙН БАНК
2012 оны есдүгээр сарын 15-ны өдөр Засгийн газраас олон улсын зах зээлд үнэт цаас гаргах тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн барих шийдвэр гарчээ.
Энэхүү шийдвэр гарсны дараа олон улсын томоохон хөрөнгө оруулалтын банкуудад саналаа тавьсан байдаг.
Нийт 13 банк оролцох хүсэлт ирүүлснээс олон улсын дөрвөн банкыг андеррайтераар, мөн дотоодын нэг банкыг хамтын менежерээр сонгон бонд гаргах ажлыг эхлүүлжээ.
2012 оны 11 сарын 22-ноос 27-ны хооронд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяраар ахлуулсан Засгийн газрын болон Монголбанк, Монгол Улсын Хөгжлийн банкны холбогдох албаны хүмүүс АНУ, Англи, Герман, Хонг-Конг, Сингапур гэсэн таван орны хөрөнгө оруулагчидтай нийт 60 гаруй удаагийн уулзалт зохион байгуулжээ.
Ийнхүү 2012 оны 11 сарын 28-ны өдөр Чингис бондыг дараах нөхцөлтэйгөөр олон улсын 300 гаруй хөрөнгө оруулалтын байгууллагад арилжаалсан байна.
Хүүгийн төлөлт хагас жилд нэг удаа хийгдэх бөгөөд эцсийн эргэн төлөлт 500 сая ам доллар 2018 оны 12 сарын 5-нд, мөн нэг тэрбум ам доллар 2022 оны 12 сарын 5-нд тус тус хийгдэх аж.
Тодруулбал, Хөгжлийн банкны зээлсэн 580 сая ам.долларыг 2017 оны гуравдугаар сарын 21-нд Засгийн газар эргэн төлөх гэж байгаа нь энэ юм.
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХУУЛЬ БУС ЗАХИРАН ЗАРЦУУЛАЛТ
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, Эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Шинэбаатар нарыг өнгөрөгч оноос АТГ-аас саатуулан шалгаж эхэлсэн.
Мөн Эдийн засгийн хөгжлийн яамны сайд асан Н.Батбаярыг эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн хэрэгт саатуулан шалгаж байсан ч эрүүл мэндийн улмаас батлан даалтад гаргасан байдаг.
Уг хэрэгтэй холбогдуулан Хөгжлийн банкинд санхүүгийн томоохон шалгалт оруулснаар бондын мөнгөний захиран зарцуулалттай холбоотой маш олон ноцтой баримтыг ил болгосон юм.
БАРИМТ:
Энэ мэт хууль бус зардал гаргасан Хөгжлийн банкны зээлийг өнөөдөр Засгийн газар төлөхөөр иргэдийнхээ бүсийг чангалж, төсвөө хэмнэж сууна. Хууль бус зүйл хийсэн бол хариуцлага хүлээлгэдэг тогтолцоо монголд алга. Тэр дундаа улс төрийн хэрэгтнүүд улсаа, ар иргэдээ хохироочихоод хээв нэг амьдарч явна. Уг нь Монголын төр иргэдийгээ улсаа авраач гэж уриалахын оронд хэрэг хийсэн нэгэнд нь хариуцлага тооцох учиртай юм. Хөгжлийн банкны өрийг төлье хэмээн уриалж байгаа бизнесмэн, ард иргэд ч нэгийг тунгаах хэрэгтэй биз ээ.
Б.Энх-Уянга
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 13 )
Ene 580 saya dollariin er chin Euro bond gej yum avsan yum uu esvel.,Chingiss bond-iin er chin yahaaraa Euro Bond bolchohson yum uu , oilgomjgui yum,
Songuuliin jil bolohoor eh oronch erelheg humuus er emgui guildeed baidag daa odoo l harin hen nieh orondoo jinheneesee hairtaig harah l uldlee songuuli udahgui l bolno doors
битгий солиорцгоогоод бай хулгайч нараас мөнгөө авчих юм бол монгол улс ямарч өргүй болж дээр нь харин их нөөцтэй болно
IDEJ uusan HULGAICH nariin hurungiig huraagaachee.JENKOGIIN BAYANGOL ZOCHID BUUDAL IIG HURAAJ AWAACHEE .
жирийн иргэн бид онц хэрэгцээтэй үед нь улсдаа 2000 битгий хэл 20000 төгрөг өгсөнч болно харин одоо энэ хэдэн саяар нь офишер дансанд нуусан дарга нарын мөнгийг гаргуулах хэрэгтэй байна шүү дээ ядарсан иргэдээрээ төлөөлчихээд өөрсдөө хэдэн саяар нуугаад зарим дарга нар 10-30 сая төгрөгний цалин аваад том машин унаад зөвхөн утасны мөнгө гэж сард хэдэн зуун мянган төгрөг аваад энэ шудрага явдал мөн үү
нэг иргэн 2000 төгрөг төр засагтаа өгчих болоо.
Буруу удирдсан улс төрчид хариуцлагаа хүлээж өөрсдийн идсэн хөрөнгөөрөө элбэг төлөх нь шудрага шүү дээ. Тэд идэж бид төлнө гэвэл арай сэрүүн зүүд байна.
jiriin arduud joohon ch gesen nemerlii gesen setgel baisan ch bid nariin tuluu yu hiisiin ard tumnuu yaduurald oruulchihaad ur hiisen ter hulgaach nar ni uursduu tuluh heregtei sh dee. Mongoliin 3 say hunii 300 hulgaigaar bayjsan ulsuud baidag gej sonsiin bna. Ted nat ni tuluh heregtei sh dee. Hunii hudulmur shuldag hubiin surguuli, kompanuyd ch gesen handiblah heregtei ta nart buyan bolno doo.
Тэр бондийн мөнгөөс сохор зоос ч хүртээгүй байж яахаараа жирийн ард иргэд тэр өрийг төлөлцөх ёстой юм. Төрд байгаа тэрбумтанууд нь идэж завшиж хагарталаа баяжсан юм чинь одоо эргүүлээд өөрсдөө төлөх ёстой. Иргэд бид цомхотголд орчихгүй юман цалингаа цагт нь авах юсан гэж цалингаас цалингийн хооронд бүсээ чангалж амьдарч байна. Хоншоортой юм бол тэр MCS-ийн Оджаргал, АПУ-гийн ах дүү нар, Женко Баттулга, офшор Баярцогт болон бусад төрийн мөнгөөр баяжигсад гар хөлөө угаагсад төлөөд жаахан ч атугай н үглээ нимгэлсэн нь дээр юм бишүү
БИД ТӨЛНӨ УЧИР НЬ БИД ӨӨРСДӨӨ ЗАСАГ БАЙГУУЛАХ ЭРХИЙГ АРДЧИЛСАН НАМД ӨГСӨӨН. ТЭР НАМЫХАН АДУУНЫХАА ХИРЭЭР ИСГЭРЧ ХӨНЖЛИЙНХӨӨ ХИРЭЭР ХӨЛӨӨ ЖИЙХГҮЙ ЯМАРЧ ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖҮҮЛЖ ҮР АШГАА ӨГӨХ ЮМ ХИЙХГҮЙ ЭНЭ БАЙГАА ХУГАЦААНДАА ЮМ ХИЙСЭН БОЛЖ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ГЭСЭН НЭР ДОР ХУРДХАН ХЭДЭН ТӨГРӨГ ХУСАЖ АВААД АРИЛЖ ӨГӨХ САНАА АГУУЛСАН БАЙСНЫГ МЭДЭХГҮЙ ЗАСГИЙН ЭРХ ӨГСӨН. ИЙМД БИД ХАМТ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ ӨӨРСДӨӨ ХАМТ ӨРИЙГ ТӨЛӨЛЦӨХ ЁСТОЙ.ХАРИН ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЛУЙВРЫГ ШҮҮХЭЭР ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ЯЛЛАХ ХЭРЭГТЭЙ
Тэгээд оор хэн толхийн элбэгдорж толох уу батуул толох уу