Патент төлдөг байсан иргэд тайлан ирүүлнэ

2017 оны 02 сарын 01

Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай /ОТБТБАҮЭИОАТ-ын/ хууль 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчингүй болсонтой холбогдон тогтмол хувь хэмжээтэй татвар буюу патент төлдөг байсан иргэд 2016 онд иргэний орлогын татвар төлсөн бөгөөд тайлангаа ХХОАТ-ын хуулийн дагуу ТБ-06 маягтаар 2 дугаар сарын 15-ны дотор тайлагнана.

Дээрх татвар төлөгч иргэд нь өөрийн  иргэний үнэмлэхний хаягийн дагуу харьяалах татварын албандаа бүртгүүлж иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр авч тайлангаа цахимаар илгээх код авах шаардлагатай бөгөөд татварын албаны https://e-tax.mta.mn/portal цахим татварын системрүү нэвтэрч тайлангаа илгээх шаардлагатай.

Аймаг, дүүргийн татварын албад нь ХХОАТ-ын тайланг анх удаа гаргаж буй татвар төлөгчдийнхөө ажлын байранд очиж тайлан хэрхэн гаргах тухай заавар зөвлөмж, сургалтыг хийж байгаа тул татвар төлөгч та бүхэн идэвхитэй хамрагдаж тайлангаа хугацаанд нь гаргаж илгээнэ үү?.

Татварын Ерөнхий Газар-Татвар төлөгчтэй харилцах газар

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(27.123.213.186) 2017 оны 02 сарын 01

Патентаар ажил үйлчилгээ явуулдаг хүмүүс сая төгрөг олоход хэцүү Түүнд нь татварын оноох нь дээ Тэр нь ч яахав Тайлан гаргана гэдэг чинь бүр ч хэцүү

0  |  0
boldoo(103.23.51.3) 2017 оны 02 сарын 01

ard tumnee daramtlaad ehlelee dee hairt ardiin namiinhan uhehees uur arga alga boloh shib dee

0  |  0
Top