НӨАТ-ын буцаан олголт дансанд орж эхэллээ

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 02

Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/ төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын мөнгө өчигдөр /2017.02.01/ оройноос иргэдийн дансанд орж эхэллээ. Төрийн сангаас нэг өдөрт дээд тал нь 50 мянган гүйлгээ хийх боломжтой байдаг тул өдөрт ийм тооны хүнд буцаан олголтыг шилжүүлэх аж. 

Татварын ерөнхий газар өнгөрсөн 2016 онд Улсын төсөвт 1 их наяд 565.4 тэрбум төгрөг оруулжээ. Үүний 35 хувь нь буюу 555.2 тэрбум төгрөг нь Нэмэгдсэн өртгийн албан татварын орлогоос бүрдсэн аж. НӨАТ-ын орлого өмнөх жилээсээ 70 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Мөн 38.800 бизнес эрхлэгч, татвар төлөгчид кассын машиныг тогтмол хэрэглэж, баримт өгч заншсан болохыг холбогдох албаныхан онцолсон юм. Түүнчлэн “ebarimt.mn” цахим системд бүртгэлтэй 620 мянган иргэн бүртгүүлсэн байна.

 НӨАТ-ын шинэ хууль хэрэгжсэнээр иргэд буцаан олголт авахын зэрэгцээ сар бүр сугалаанд оролцох  боломж бүрдсэн. Өнгөрсөн онд 18 удаагийн сугалаанд 86 мянга гаруй иргэн оролцож, 3.5 тэрбум төгрөгийн хонжвор хожсон байна.  Ebarimt.mn  цахим сайтад бүртгэлтэй 620 мянган иргэнд 34-35 тэрбум төгрөгийн буцаан олголт өгөх тооцоолол гарчээ.

Хэрэв та НӨАТ-ын буцаан олголт авах шаардлага хангасан бол яг одоо дансаа шалгана уу.

 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.229.120.126) 2017 оны 02 сарын 02

Манай гэр бүлийнх орсон байна. Баяртай байна. Харин өнөөдөр гурвалжин гүүрний урьд байдаг Жаст колонкоос 20000 төг түлш аваад нөатийн талоноо аваад хийсэн чинь бүртгэгдсэн талон өгсөн байна. Ахиж очоод солиулсан чинь ахиад бүртгэгдсэн талон өглөө. Хаана хандах вэ

0  |  0
zochin(202.9.41.158) 2017 оны 02 сарын 02

bankniihaa dansiig shalga

0  |  0
baska otgon(119.40.103.50) 2017 оны 02 сарын 02

сайн байнуу орсон үгүйг яаж шалгах вэ

0  |  0
zochin(202.179.31.17) 2017 оны 02 сарын 02

Zavkhanii ihenh hudaldaanii gazruud barimt uguhgui yum aa. Hariutsdag ulsuud ni ajlaa hyanaltaa sain hiigeesei

0  |  0
zochin(202.70.46.220) 2017 оны 02 сарын 02

Mongol usgeer l burtguuleh ym bilee

0  |  0
m(202.179.29.21) 2017 оны 02 сарын 02

register zuw hiiged bhad buruu gj garch ired bhn! albar tsaanasainged bdimu ! yaj registre orulhn bol

0  |  0
Gana(27.123.214.125) 2017 оны 02 сарын 02

Orson bn aa

0  |  0
Top