НӨАТ-ын буцаан олголтоо аваагүй иргэд мэдээллээ нягталж шалгаарай

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 03

  НӨАТ-ын шинэ хуулийн дагуу НӨАТ-ын нийт худалдан авалтын хоёр хувийг буцаан олгож эхэлсэн юм. Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд нийтдээ 87 964 татвар төлөгчид 7,9 тэрбум төгрөгийг буцаан олгосон байна.

Нийтдээ 620 409 татвар төлөгч иргэн www.ebarimt.mn сайтад бүртгүүлээд байгаа бөгөөд тэдний цөөнгүй хувийнх нь бүртгэл зөрүүтэй, дутуу бүртгүүлсэн зөрчилтэй байгаа гэнэ. Татварын ерөнхий газраас мэдээлснээр 130 мянга гаруй татвар төлөгч мэдээллээ нягтлах шаардлагатай байгаа ажээ. Мэдээллээ нягтлан шалгах, засварлах сүүлийн хугацаа хоёрдугаар сарын 15-ны өдөр гэдгийг татварынхан сануулж байна. 

Н.Түвшин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top