Сангийн яам хандивын данс нээлээ

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 03

 Улсын эдийн засаг хүндэрч, зээлийн төлөлт дарамт учруулж байгаатай холбоотойгоор Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргарав хандивын аян санаачилсан. Ерөнхий сайд энэ санаачлагад анхаарал хандуулж эдийн засагч Б.Осоргаравыг хүлээн авч уулзсан юм. Энэ үеэрээ улс иргэдээсээ, хувийн хэвшлээс хандив авч өрөө төлөхгүй гэж мэдэгдэж байсан.  

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Эх орноо гэж байгаа сайхан сэтгэлтэй хүнийг, түүний үйлдлийг ч цааш түлхэж болохгүй. Иргэдийн хандиваас нэг ч төгрөгийг бондын өр төлөлтөд зарцуулахгүй бөгөөд хандивыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байгаад эрүүл мэнд, боловсрол, нийслэлийн утааг бууруулах, дэд бүтцийн шинэчлэл зэрэгт ард түмнийхээ хяналт дор зарцуулна” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Улмаар Төрийн сан дээр хандивын нэгдсэн данс нээж, хандив хүлээж авах тодорхой хугацаа тогтоож, энэ хугацаанд ирсэн орлого, хандивыг өдөр бүр олон нийтэд ил тод мэдээлж байхыг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд үүрэг болгосон билээ.

Энэ дагуу Сангийн яамнаас хандивын дансыг Төрийн сан, Төрийн банк болон Монгол банканд нээжээ. Хандивын мэдээллийг тогтмол олон нийтэд хүргэж байх ажээ.

Хандивын данс:

Төрийн сан 100900080800 Хандив MNT, Монгол банк 3332444 Хандив USD, Төрийн банк 106030080800 Хандив MNT, USD

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bayar(203.91.115.46) 2017 оны 02 сарын 03

Zuw. Handiwaa ugtsguue

0  |  0
иргэн(202.131.252.209) 2017 оны 02 сарын 03

Эхлээд төрөөс,төсвөөс хулгай хийсэн луйварчидын хөрөнгийг хураах дансаа нээж,хариуцлагаа тооц.Дараа нь үнэхээр хандив тусламж хэрэг болоод байгаа бол Засгийн газар үнэн учраа ард түмэндээ хэл гуй.Төрийн ордон,Монгол банк,Хөгжлийн банк гээд барагдахгүй дээрэчид луйварчидаа яах гэж байна.Арай УЛСЫН НУУЦ гэх юм биш биз.

0  |  0
ард(150.129.143.79) 2017 оны 02 сарын 03

Офшор Баярцогт хуужаагийн офшорт нуусан 9 сая доллар буюу 26 орчим тэрбум төгрөгийг хандивын дансанд шилжүүлье

0  |  0
Top