ОУВС-аас 450 сая ам.доллар авахаар яригдаж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 03

Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сангийн тусламжийг авах хүсэлтээ илэрхийлээд багагүй хугацаа өнгөрч байна. Үүний хүрээнд ОУВС-ийн ажлын хэсэг өнгөрсөн аравдугаар сард манай улсад 10 хоногийн турш ажиллаж байгаад явсан. Тэгвэл уг хөтөлбөрт хамруулах эсэхийг эцсийн байдлаар шийдвэрлэхээр ОУВС-ийн төлөөлөгчид энэ өдрүүдэд манай улсад хүрэлцэн ирээд байгаа.

Манай улс тус сангаас хэдий хэр хэмжээний зээл авах болоод "Standby credit facility" болон "Standby arrangement" гэсэн хоёр төрлийн санхүүжилтийн хөтөлбөрийн алинд нь хамрагдах эсэхийг хараахан шийдээгүй байсан юм. Тэгвэл хөтөлбөрт хамрагдвал эхний удаад  450 сая ам.доллар авахаар яригдаж байгаа талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдээллээ.  Зээлийн асуудлыг  энэ сарын 15-наас өмнө эцэслэхээр ажиллаж байна" гэдгийг тэрээр мөн  онцоллоо.

 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.24.219) 2017 оны 02 сарын 03

durakuud ekhnii 580 tulji chadakhguy bayji yun dakhiad 450 saya we?

0  |  0
Top