Долоо хоногийн өмнө буюу 2017 оны нэгдүгээр сарын 28-нд Төв аймгийн Сүмбэр суманд хүчтэй цасан шуурга шуурчээ. Энэ үеэр нутгийн хоёр иргэн төөрч нэг нь хөлдөж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Харин нөгөө нь нохойныхоо тусаар амьд аврагдсан мэдээллийг уншигч та хэдийнэ мэдсэн байх. Ингэхдээ хоточ нохой нь эзнийхээ дээрээс шөнөжин дарж хэвтсэнээр амийг нь аварсан аж.
Тэгвэл үүнтэй төстэй, монгол хоточ нохойн бас нэгэн бахархам явдал саяхан тохиолджээ. Сийрүүлбэл, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд хөдөө амьдардаг нэгэн гэр бүлийн эхнэр, нөхөр хоёр үл ялиг маргалдсан байна. Гэрийн эзэн уурандаа гэрээс гарахад нь хоёр ой гарантай хүүхэд нь араас нь дагаад гарчээ. Хэсэг хугацааны дараа нөхрөө орж ирэхэд л хүүхдээ хамт байгаагүйг бүгд мэдэв. Ингээд хүүхдээ шөнөжин хайсан ч олсонгүй. Гэтэл маргааш өглөө нь гэрээс зайдуухан жалганы аман дээр нохой нь хэвтэж байхыг хараад очвол хүүхдийг шөнөжин дараад хоносон байжээ. Ийнхүү ухаант нохойныхоо ачаар хүүхэд эсэн мэнд олдсон байна. Дашрамд дурдахад амь аврагдсан бяцхан хүүхэд ихрийн өрөөсөн гэнэ шүү.
Ер нь нохойг эзэндээ маш үнэнч амьтан гэлцдэг. Тиймдээ ч эзнийхээ амийг аварсан баатарлаг нохдын түүх их.
2016: Брайн гэх залуу найз бүсгүйдаа хаягдсаны дараагаар сэтгэл санаагаар унаж, сэтгэлийн гүн хямралд оржээ. Өдөр бүр утгагүй амьдралаа үзэн ядсан тэрбээр архи хэтрүүлэн уух болсон байна. Ээлжит нэгэн архидалтынхаа дараа сэрээд өөртөө гутарсан Брайн олсоор хүзүүгээ боомилж амиа хорлохоор шийджээ.
Доод өрөөндөө орж гэр бүлийнхэндээ хагацлын захиа бичиж орхиод өрөөндөө орж иртэл хоолойгоо боохоор бэлдэж тавьсан оосрыг нь Жео нэрт нохой нь амандаа зуучихсан байв. Брайн анх нохойгоо тоглох гэж байна хэмээн бодоод оосроо авахаар оролдсон боловч Жео оосрыг амандаа зуугаад зугатаж, тасчин хаях зэрэг үйлдэл хийж эхэлжээ.
2012 он: Казахстаны нэгэн иргэний амийг нохой нь аварсан тухай Оросын "Риа Новости" сайтад мэдээлжээ. Согтуу эзэн нь галт тэрэгний урдуур орох гэж байхад нохой нь түүнийг аварчээ. Үйл явдлыг харж байсан хүмүүсийн яриагаар согтуу эзэн нь галт тэрэгний урдуур орох гэж байхад нохой нь эзнээ замаас түлхэж эхэлсэн гэжээ. Эзнээ замаас гаргаж чадсан нохойг галт тэрэгний жолооч хараад тормсоо татсан ч аль хэдийн оройтож нохойн хоёр хөлийг дайрсан байна. Эзэн нь нохойг эмнэлэгт хүргэхэд хоёр хөл болон биеийнх нь нэлээн олон яс хугарсан байжээ. Нохой шархаа даалгүй нас барсан ч тэр тосгоны баатар болсон юм. Нохойг гэрийнх нь ойролцоо оршуулж, хөшөө босгосон байна.
2013 он: Британийн Амьтан хамгаалах Эзэн хааны нийгэмлэг өөрийн эзэгтэй Роузмери Фийлдын амь насыг аварсан нохойг шагнасан байна.
72 настай эзэгтэй нь унтлагын өрөөний ширээний чийдэнг асаалттай орхиод унтжээ. Дэнлүү орон дээр унасанаар гал гарчээ. Барби хочит нохой нь эзэгтэйнхээ нүүрийг долоож эхэлсэн байна. Эмэгтэй нь хариу үйлдэл хийгээгүй гэнэ. Нохой эзнийгээ сэрээхээр уйгагүй долоож эхлэв. Ингээд эзэгтэй нь арга буюу сэртэл гал авалцаж байгааг хараад галынхныг дууджээ. Амьтан хамгаалагчид энэ үйл явдлыг байж боломгүй зүйл гэж үзсэн аж. Тэд нохойны эрэлхэг зоригийг онцлон тэмдэглээд айдсаа даран байж эзнээ аварч чадсаныг нь бахдаж байв.
2015: Нэг залуу нохойгоо хэр үнэнч болохыг туршиж үзсэн бичлэгээ өөрийн фэйсбүүк хуудсандаа нийтэлжээ. Тэрбээр живж буй үйлдлийг үзүүлэхэд түүний үнэнч анд юунаас ч айлгүй, юунд ч эргэлзэлгүй шууд л ус руу үсэрсэн байна.
2011 он: Арванхоёрдугаар сард Замбоанг хотноо гурван настай Принсес Диансинг, 11 настай Дину Бунгал хоёр тоглож байхад булангийн цаанаас мотоциклтой хүн маш хурдтай гарч ирсэн байна. Харин Кабанг нохой мотоциклийг зогсоохоор урдуур нь дайрчээ. Үүнийг харсан хүн “хэн нэгэн нь мотоциклын доогуур нохойг шидчих шиг л болсон. Хэн ингэснийг нь хараагүй” гэснийг орон нутгийн сонинд бичсэн байна. Охид ердөө л энд тэндээ жаахан шалбарсныг эс тооцвол эв эрүүл гарч, харин Кабанг хамаргүй болж, бас хоншоорынх нь дээд хэсэг бяцарчээ. Кабангийн хамыг АНУ-д эмчлүүлэх шаардлагатай болсон тул амьтан хамгаалагчид шаардлагатай мөнгийг цуглуулж эмчилгээг хийлгэжээ. Түүнийг эмчлүүлэх гэж дэлхийн 45 орноос 27 мянган доллар цугларч АНУ-д удаан хугацаагаар эмчлүүлсэн юм.
Д.Тамир
Сэтгэгдэл ( 22 )
ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭНЭ НОХОЙНУУДЫГ Ц.ЭЛБЭГДОРЖ ОДОН МЕДИАЛААР ШАГНАХ ХЭРЭГТЭЙ.
миний нохой шарик дуудахад хүрээд ирнэ.хашаа даваад араас ирдэг тийм нохойтой байж үзсэн үү жинхэнэ
Manai ah 13 14 jil tejeesen hav baidag ym. Neg odor manai ah gertee jhn uugaad untaj bsan chin nohoi ni uchir zuggui hutsaad hazaad deer ni usreed ehelsen gsn manai ah ch uusan bsang helhuu arai gj sereed hartal ger ni shataj bsan gsn. Uusan hamag arhi ni garaal bosood galiihniig duudaad ooroo amjij gerese garsan gsn. Herwee ter nohoi bgagui bol manai ah ch serehgui uusan ymandaa yvah bsan bhdaa. Nohoi ch uneheer uhaantai unench amitan. Manai avga ah ch ternees hoish uuhaa bolison doo gj
Хөдөөний айлд маш хэрэгтэй амьтан Монгол банхар бол үнэхээр ухаантай Ёстой л малчин хүний дотно туслагч Хот газар нохой хэрэггүй Хүн ялангуяа хүүхэд урна Бүгдийг нь устгасугай
ЕР УИХ-Д СОНГОВОЛ ЯАСИЙМ
ymar duurchihsen teneg avgai nuhur hoyor ve yostoi malaas door teneg durakuudaas bolj huuhed osgoj uhehee shahsan bn sh dee
орон сууцанд нохой тэжээдэг оркууд баярлаад хэрэггүй шүү тэгж л их нохойныхоо үнэнч сайхан занг нь мэдмээр байвал хөдөө гарч амьдар
Хориод жилийн өмнө Өмнөговь аймгийн Манлай сумын нэг хүүхэд төөрөөд хөдөө хоноход нохой нь бутны дор нүх ухаад түүн рүү охийныг чирч оруулаад дээрээс нь дарж хэвтээд амийг нь аварсан хэрэг гарч байсан.
hun gedeg ni uuruu amitan bulguu
Хөдөөгийн айлд нохой шиг хэрэгтэй амьтан байхгүй бол хотын орон сууцны айлд нохой муур шиг гайтай амьтан байхгүй.Нохой тэжээхдээ харийнхнийг хальт дуурайхаас биш хаана баалгаж шээлгэхээ ч мэдэхгүй бараг өөрсдөө нохойноос ялгарахгүй шахуу иргэд олон байна.Нохой тэжээвэл барууныхан яаж тэжээж байна яг тэрэн шиг хариуцлагатай тэжээмээр байна.
манай улс шиг нохойдоо баас шээсээ идүүлж уулгадаг улс дэлхийд нэг ч байхгүй
amitad hund hair zaahaar irdeg herev humuus amitad shig bie bie hairldag baisna bol manai delhii divaajin baih bailaa yadaj mognolchuud bie bie ingeh hairldag bsan bol mongolchuud divaajin boloh baisan yum getel unuudur avah gej l hairtai bolj bna chi nad hairtai yu gej udur bur asuun udur bur herelden chi hairgui ene ter gene tegsenees uuruu yu hussej baigaa hiihee medehgui unen teneg niigem amitadaas dor niigem neg hesegn huni erh yarij tenegden
НОХОЙ ЭЗЭНДЭЭ ҮНЭНЧ АМЬТАН.ЭНЭ АМЬТНЫГ ХАЙРЛАХ ХЭРЭГТЭЙ.ХҮМҮҮСЭЭ НОХОЙГ ХАЙРЛАЦГААЯ
zarim hvnees deer ym. sn nohoi ch ezendee dendvv shv de
Suuliin ued nohod hunees iluu bolood bainuudaa
Эвий дээ хөөрхий нохой ийм ухаантай байхад ухаант хүмүүн бид ямар байгаа билээ.Их л бодмоор санагдаж байна.