С.Эрдэнэ: Монголын тал 140 сая доллар төлөх үүрэгтэй

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 09

Английн арбиртын шүүхээс Монгол Улсад 140 сая доллар буюу 350 тэрбум төгрөг төлөх үүрэг хүлээлгэсэн тухай УИХ-ын гишүүн С.Эрдэнэ чуулганы хуралдаанд хэлсэн. Эрдэнэт үйлдвэрийн төрд байгаа гэх 51 хувийн эзэмшил өнөөдөр эргэлзээтэй байдалд хүрснийг сануулсаар ирсэн. МАН эрх барьсан хугацаанд Эрдэнэт үйлдвэр “Жаст” группын захирал Ш.Батхүүгийн Өмнөд Африкийн Стандарт банкнаас авсан зээлд хоёр улсын хамтарсан өмчийн Эрдэнэт үйлдвэрээ барьцаанд тавьж, зориулалтын бусаар ашигласнаас энэ хэрэг үүдсэн. Тухайн үеийн ТӨХ-ны дарга Д.Сугар, Эрдэнэт үйлдвэрийн захирал Ч.Ганзориг нарын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэж Ш.Батхүү хамгаалаад өнгөрсөн. Харин өнөөдөр түүний хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай шуугиж байна. Ийхүү төрийн өмчийг үнэгүйдүүлж, завшиж ирсэн МАН-ын удирдлагууд 51 хувийг алдсанаа нууцалж, Монголдоо авчирсан 49 хувийг төрд булаан авахаар дайрч буй нь монголчуудад Ц.Нямдоржийн төрхөөр хоногшин үеийн үед жигшигдэх боллоо.

Э.Бат

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.9.43.203) 2017 оны 02 сарын 09

Mongol tor bish mongoliin ard tumen tolj b.na.avsan hun n todorhoi baiihad yachihsan tor ve

0  |  0
зочин(202.21.106.148) 2017 оны 02 сарын 09

Батхүү Сугар Ганзориг нараар төлүүлээч ээ.

0  |  0
aaaaa(202.21.106.122) 2017 оны 02 сарын 09

MAH-iinhan door baahan post bichij bn daa xaxax

0  |  0
шоучин(202.9.43.43) 2017 оны 02 сарын 09

С.Эрдэнэ шоронжсон аргаар ажиллахаа их ухаантай харагдаж байна гэж бодож байх шиг.Тийм л үнэнч шударга эх оронч хүн юм бол өнгөрсөн 4 жил засгийн эрх барьж сайд хийж эрх мэдэлдээ галзуурч явахдаа шалгаад шийдэхгүй яасан юм бэ???? X(

0  |  0
ko general(122.46.62.249) 2017 оны 02 сарын 09

S.Erdene shn chaajiin dooo Mani hunii ard Elbegdorj zaavar Ugdugiig humuus meddeg blsoon

0  |  0
ирг(43.242.243.65) 2017 оны 02 сарын 09

МАН-гийханд 140 сая толларыг бэлэглэхгүй нь мэдээж юм. төлж л таарна.

0  |  0
иргэн(202.131.243.190) 2017 оны 02 сарын 09

Эрдэнэ битгий овшироод бай. Олон улсын Шүүхийн шийдвэр урьдчилсан байдлаар чамд ирнэ гэж юу байдаг юм вэ .

0  |  0
Иргэн (203.91.118.82) 2017 оны 02 сарын 09

Эрдэнэ аливаа зүйлийг харлуулж хатааж ярихаас гадна өөрөө өөрийгөө танихгүй болчихсон байна. Өнгөрсөн жил болсон АН хулгай луйварыг мэдээгүй гэж хэлэхгүй нь лавтай. Эрдэнэ гуай та Эрх барьж байсан үеэ санахгүй гариг андуураад байна. Та нарын эрх барьж байсан үеийн балаг монгол улсын түүхэнд үлдэх тодоос тод хар мөр үлдэж байна гэдгээ мэдэрч хуцаач.

0  |  0
2016(103.26.194.202) 2017 оны 02 сарын 09

хулгайч эрдэнэ нөгөө гудамжныхаа аргаар шантааж хийж бгаа юм уу? нд- мөнгөний луйварыг чинь гаргаад ирнэ дээ. %-(

0  |  0
ТОНШУУЛ(43.228.131.113) 2017 оны 02 сарын 09

С.ЭРДЭНЭ ЧАМД АРДЫН ЖҮЖИГЧИН ЦОЛ Ч БАГАДНА,БӨӨН ЗАЛЬ,ЛУЙВАР,ХУЛГАЙГААР МӨНГӨ,АМРАЛТЫН ГАЗАР,ЗУСЛАН,СПОРТЫН ОРДОН,БАЙР СУУЦ,ХАУС,БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗДТГ-ААР ДҮҮРЭН ХАМААТАН САДАНАА ТӨРД ШУРГУУЛЧИХААД ЯМАР ГОЕ ШУДАРГА,ҮНЭНЧ ДАРУУХАН ТӨЛӨВ ЦАРАЙ,ЯРИАТАЙ БОЛЖ ЖҮЖИГЛЭЖ ЧАДАЖ БАЙНА АА...ГАЙХАМШИГТАЙ БАС Л АВЬЯАС ШҮҮ

0  |  0
Top