АНУ-ын эрх баригчид Украинтай холбоотой асуудлаар ОХУ-д эдийн засгийн хориг тавьсан билээ. Тэгвэл нэр бүхий банкууд энэ хоригийг үл хэрэгсэн ОХУ-ын гаргасан Засгийн газрын үнэт цаасыг худалдаж авах гэж байсныг хууль хяналтын байгууллага илрүүлжээ. Энэхүү мэдээлэл “The Wall Street Journal” сэтгүүлд нийтлэгдсэн байна.
Нийтлэлд өгүүлснээр, ОХУ-ын Засгийн газар их хэмжээний мөнгө дүн бүхий Засгийн газрын үнэт цаас гаргаад БНХАУ, Европын банкуудад санал тавьсан юм байна. Тэдний дунд АНУ-ын “Bank of America”, “Citigroup”, “Goldman Sachs”, “JP Morgan Chase”, “Morgan Stanley” зэрэг банкууд байжээ. Тэдгээр банк үнэт цаасыг худалдаж авах эсэх шийдвэрээ эцэслэн гаргаагүй байсан ч саналыг хүлээж аван судлах нь хоригийг зөрчсөн хэрэг гэдгийг эх сурвалж онцолсон байна.
Хэрэг илэрсэн даруйд АНУ-ын сангийн яам мэдэгдэл гаргаж, “ОХУ нь АНУ-ын компаниудын хувьд маш эрсдэлтэй зах зээл болохыг сануулсан” мэдэгдэл хийж, Москвад тавьсан хоригийг ямар нэг байдлаар зөрчвөл хариуцлага ногдуулах ёстойг анхааруулжээ.
ОХУ сүүлийн гурван жилд анх удаа гаднаас зээл авах болоод байгаа. Сангийн дэд сайд Сергей Сторчак нь өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр энэ талаар мэдэгдсэн бөгөөд ойрын үед гурван тэрбум ам.долларын үнэт цаас гаргахаар төлөвлөөд байна. Газрын тосны үнийн уналтаас болж өнгөрсөн онд хойд хөршийн төсөв 2.4 их наяд рублийн алдагдалд орсны ихэнхийг нөөцийн сангаас нөхөн бүрдүүлсэн. Гэсэн ч үнийн уналт үргэлжилсээр байх учир ойрын хугацаанд дахин 1.5-2 их наяд рублийн алдагдал гарах тооцоо байгаа юм.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 5 )
ingeh baisan umaa ovoo teseh baih gej bodson baidaggyi ee.manai araas orloo doo baahan tsalin tetgever nemeed baisan ha ha
orostoi hezee ch oirtoj bolohgui ulam l horigoo changalj davarsan putleriig hashraah heregtei ene shar muuraas bolj ukrain siriin ard tumen uhel hagatsaltai tulgarch orosiin ard tumen baruunii horigt orj ard tumen ni yaduurch buig oilgoool ni horigoo urgeljluuleh heregtei orosuud helsendee hurdeggui dandaaa hajuu havirgaa hadarch bdag muuhai humuus shuu