Түрээсийн байрны төлбөр нэмэгджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 14

“Төрийн орон сууцны корпорац” төрийн өмчит үйлдвэрийн газрын захиалгаар орон нутагт болоод нийслэлд  барьсан 70 ам метр хүртэл талбайтай орон сууцнуудыг иргэдэд түрээслүүлэхээр болсон билээ. 

Энэ дагуу Улаанбаатар хот болон Дархан-Уул, Сэлэнгэ, Ховд, Увс, Хэнтий зэрэг аймгуудад “Төрийн Орон Сууцны Корпораци” ТӨҮГ-ын захиалгаар баригдсан 360 айлын орон сууц “Төрийн түрээсийн орон сууцны сан”-д шилжсэн. 

Нийслэлийн тухайд  “Буянт-Ухаа-2” хорооллын ашиглалтанд орсон 68 м.кв талбайтай гурван өрөө орон сууц болон  Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, 7-р хорооллын "Хангай" хотхоны 223 айлын орон сууцыг “Төрийн түрээсийн орон сууцны сан”-д тус тус шилжүүлсэн. 

Түрээсийн орон сууц хөтөлбөрт хувийн хэвшлийнхэн, төрийн албан хаагч, өндөр настан, залуу гэр бүл гээд бүхий л бүлгийнхэн хамрагдахаар квотыг хуваарилсан. Нийслэлийн тухайд  залуу гэр бүл 20, ахмад настан 15, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл тав,   төрийн албан хаагч 25,  хувиараа хөдөлмөр эрхлэгч болон хувийн байгууллагад ажиллагсад 20, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл тав,  гамшигт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон мөн таван иргэнийг тус бүр хамруулахаар заасан байна. 

Ингэхдээ түрээсийн орон сууцыг м.кв-ыг нь нийслэлд 5500, орон нутагт 4000 төгрөгөөр  түрээслүүлнэ гэж  журамд заасан байдаг.  

Тэгвэл  Барилга хот байгуулалтын сайдын тушаал гарч, дээрх үнэд өөрчлөлт оржээ. Тодруулбал,  төрийн болон орон нутгийн өмчийн 2017 онд мөрдөх 1м2  талбайн түрээсийн төлбөрийг нийслэлд 6000, орон нутагт 4500 төгрөг байхаар  шинэчлэн тогтоосон байна. Өөрөөр хэлбэл нийслэл, орон нутагт 1м2  талбай тутамдаа 500 төгрөгөөр өссөн байна.

Түрээсийн орон сууц хөтөлбөрийг 2015-2021 он хүртэл хэрэгжүүлж улмаар Улаанбаатар хотод 16 мянга, хөдөө орон нутагт 4 мянган айлыг түрээсийн орон сууцны санг бүрдүүлэхээр тусгаад байгаа юм. 

 

Б.Алтжин 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(43.243.161.74) 2017 оны 02 сарын 14

УУЦ ӨВЧҮҮ ЧАНАХ ҮЙЛЧИЛГЭЭ Та бүхний баярын ширээний ууц болон өвчүүг мэргэжлийн тогооч уурын тогоонд чанаж үйлчилнэ. Жич: Ууцыг гэрээс тань хүлээн авахдаа лац зүүж, зориулалтын баглаа боодолд савлан авна. “MEAT EXPRESS FOOD” ХХК Үнэ: 30000-50000 ₮ Утас:94497709,99940098,94497720, 96058896

0  |  0
Top