С.Гансүрэн: Иргэд НӨАТ-ын баримтаа авснаар улсдаа ч, өөртөө ч орлого оруулж байгаа гэдгээ ойлгож эхэлсэн

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 15

Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн Сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн, улсын ахлах байцаагч С.Гансүрэнгээс НӨАТ-ын талаар тодрууллаа.

  -НӨАТ-ын шинэ хууль хэрэгжээд бүтэн жилийн хугацаа өнгөрч байна. НӨАТ-ын буцаан олголт иргэдийн дансанд орсноор энэ хуулийн ач холбогдол, үр дүнг ойлгож эхэлж байх шиг. Энэ тал дээр ахиц өөрчлөлт мэдрэгдэж байна уу?

-Тийм ээ. Иргэд НӨАТ-ын баримтаа авахаас эхэндээ маш их төвөгшөөдөг, эсвэл үл ойшоодог байсан. Гэвч ач холбогдлыг нь мэддэг болсноор олон сайн үр дагаврыг бий болгож байна. Татварын бүрдүүлэлтэд эергээр нөлөөлж байгаа. Төр, татвар төлөгчийн хоорондын харилцааг илүү хялбарчилсан. Ebarimt.mn татвар төлөгч, татварын байцаагчдын аль, алиных нь ажил илүү хөнгөрлөө. Иргэд маань хамгийн гол нь баримтаа маш сайн нэхэж авч, ebarimt.mn сайтад бүртгүүлэх хэрэгтэй гэдгийг ухамсарлаж, өөрсдөө шаардаж байж авдаг боллоо. Хуульд эцсийн хэрэглэгч НӨАТ төлөгч байхаар заасан. Гэтэл та баримтаа авахгүй бол таны төлсөн татварыг улсад тушаах эсэх нь тухайн ААН-ийн үзэмж болж хувирах эрсдэлтэй. Тиймээс баримт бүр мөнгө гэдгийг ухамсарлан, баримтаа авснаар улсдаа орлого оруулж, өөрөө ч урамшуулалд хамрагдах боломжоо нээж байгаа гэдгээ иргэн бүр ухамсарлах ёстой. НӨАТ-ын баримтаа авахгүй байх нь бусдад мөнгөө алдаж байгаагаас ялгаагүй.

 -Жижиг ААН-үүд баримт хэвлэж өгөхдөө хойрго хандаж байгаа талаар иргэд гомдоллодог?

-Ийм тохиолдолд 1800-1288 утсанд залгаж мэдээлэл өгөх боломжтой. НӨАТ төлөгч байна гэдэг бол гадны орнуудад асар том нэр хүнд байдаг. Бизнесийн нэг байгууллага нөгөөтэйгөө харьцахдаа хамгийн түрүүнд “Танайх НӨАТ төлөгч үү” гэж асуудаг. “Үгүй” гэвэл үнэлэмж нь буурна. Шууд хэлэхгүй ч гэсэн “Уучлаарай, манайх жижигчүүдтэй харьцахгүй” гэсэн хандлага гаргадаг байхгүй юу. Тийм учраас аж ахуйн нэгж болгон аль болох их борлуулалт хийж, НӨАТ төлөгч болохын төлөө зүтгэдэг, НӨАТ төлөгч гэдгээрээ бахархдаг. Манайх ч яваандаа ийм л болно.   

 

Б.Цогт-Ирээдүй

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(59.153.114.189) 2017 оны 02 сарын 15

odoo ene heden delguur chini noatiin barimt ogohgui bna.Meden budilj tsaashaa haraad bainaa

0  |  0
рсрха(59.153.114.131) 2017 оны 02 сарын 15

хэдэн муусайн дэлгүүрүүд л өгч байна даа зах, худалдааны төв, лангуу, үсчин, цайны газрууд ер өгч байгаа юм алга. төлүүлбэл адилхан л шударга бүгдийг нь шахаад ебаримт өгүүлдэг болмоор юм.

0  |  0
Gansuren(103.229.121.94) 2017 оны 02 сарын 15

Psda min 100 togrog awaad 20g n butsaaj ogohoor oortoo orlogo oruuljiinuu erguu dagz min hutsaaraa cchi mu golog

0  |  0
99746333(202.131.227.171) 2017 оны 02 сарын 15

Гансүрэн асуулт байна аа. НӨАТ-ын Е баримт өгөхгүй байгаа захын болон барааны лангуу түрээслэгчидтэй яаж тэмцэх журамтай вэ. Нэг бол иргэд бид босоод бүх барааг нь дээрэмдэх үү

0  |  0
Top