Засгийн газрын 4.5 тэрбум ам.долларын зээл хугацаанаасаа өмнө дуудагдах эрсдэл үүсчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 15

  Монгол Улсын гадаад өрийн хэмжээ өнөөдөр аюулын харанга дэлдээд буй юм. Үүнийг баталсан нэгэн ноцтой мэдээлэл олдоод байна. Монгол Улс нийт 23.4 тэрбум ам.долларын зээлийн өртэй. Энэ өрийн ихэнхийг өнгөрсөн Шинэчлэлийн Засгийн газрын үед тавьсан байдаг. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр нарын Хөгжлийн банкны эх үүсвэрээр авсан их хэмжээний зээл хугацаанаасаа өмнө дуудагдах эрсдэлд хүрчээ.

Тодруулбал, Хөгжлийн банк үүргээ биелүүлээгүй тохиолдолд Монгол Улсын Засгийн газар, Хөгжлийн банкны баталгаатайгаар олон улсын хөрөнгийн болон гадаад зах зээлээс босгосон үнэт цаас, зээлүүд болох 4.5 тэрбум орчим ам.доллартай тэнцэх хэмжээний гадаад валютын эх үүсвэрүүд хугацаанаасаа өмнө эргэн дуудагдах өндөр эрсдэл бий болсон байна. Зээл хугацаанаасаа өмнө дуудагдах эрсдэл үүссэн гэдэг нь тухайн зээлийн хөрөнгө оруулалт, зарцуулалт маш муу байгаагийн нэг илрэл. Чанаргүй зээл, муу төсөлд хөрөнгө оруулсны үр дүн нь хугацаанаасаа өмнө дуудагдах, зээлээ төлж чадахгүйд хүрэх явдал байдаг ажээ.

Бидний мэддэгээр Чингис, Самурай бондыг Монгол Улсын Засгийн газар олон улсын хөрөнгийн биржид худалдаалж байсаныг санаж байна. Харин үүнээс өөр бондын талаар мэдээлэл хомс явж ирсэн юм. Тэгвэл өмнөх Засгийн газрууд олон улсын зах зээлд Мазаалай, Дам Сам бондыг гаргаж байжээ. Мазаалай бондоос 500 сая ам.доллар, Дам Сам бондоос 1 тэрбум юанийн зээл босгож байжээ. Дээрх бондууд болон, Засгийн газар, Хөгжлийн банкны зээлүүд хугацаанаасаа өмнө дуудагдах эрсдэл үүссэн байна.

Хугацаанаасаа өмнө дуудагдах эрсдэл үүссэн зээлүүд 

 

Мөн Хөгжлийн банкны 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаарх санхүүгийн үзүүлэлтүүд нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй гэрээний зүйл заалтыг зөрчиж улмаар тус банкны 105.4 сая ам.долларын эх үүсвэр хугацаанаасаа өмнө дуудагдах эрсдэл үүссэн аж. Энэ талаар ч өмнө нь Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр цухуйлгаж байсан удаатай. Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Монгол Улсын зээлжих зэрэглэл буурсан, эдийн засаг хямарсан гэх шалтгаанаас болж бусад зээлүүд ч гэсэн хугацаанаас нь өмнө татагдах эрсдэл үүсч, хөрөнгө оруулагчид зээлээ шаардаад эхэлсэн. Манайд зээлдүүлэгч нар банкийг найдваргүй боллоо гэсэн үүднээс л хөрөнгө оруулагчид мөнгөө татна, торгууль тавина гэж мэдэгдэж байгаа” гэсэн тайлбарыг хийж байлаа. Ийнхүү Монгол Улсаас олон улсын байгууллагууд хугацаанаасаа өмнө зээлээ нэхэж эхэлсэн нь дотоодын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид зээлээ хугацаандаа төлөхгүй байгаатай холбоотой юм.

 Ийнхүү Монгол Улсын өр зээлийн байдал ноцтой байдалд хүрсэн тул манай төрийн удирдлагууд түргэн авч, гаднаас бага хүүтэй зээл босгох эрэлд гарсан мэдээлэл байгаа юм. ОХУ, БНХАУ-аас зээл авахаар Засгийн газар хөөцөлдөж эхэлсэн байна.

Т.Амараа 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gt(202.70.46.218) 2017 оны 02 сарын 16

khudlaa shaakhaa bolioch

0  |  0
Me(173.76.235.221) 2017 оны 02 сарын 16

Ali bamiin ued zeel avsan, AN zasgiin erhend garaad Ardiin Namiin tavisan uriig darsan, buteen baiguulalt hiisen, bas idsen uusan ni bga l bh. MANam harin zasaglaliin ued yu hiisen ni todorhoigui.

0  |  0
Zo(150.129.141.137) 2017 оны 02 сарын 15

Fortuna Batbayar, Zoljargal nariin hiisen ajil.Altanhuyag ch buruutai

0  |  0
зочин(202.179.23.63) 2017 оны 02 сарын 15

сандрахдаа газар шорооноосоо гадныханд зарчих вий дээ, итгэхэд хэцүүхэн Төрийн түшээд юм дөө, Бие биенийхээ толгойг илж тарьсан балгий нь үүрээд гадныханаас бадар барьж гүлдэцгээх ч гэж дээ, Энэ их байгалийн баялагтай Улс орны Удирдах төвшний нөхдүүд гадныханаас гуйлга гуйгаад явж байнаа гэхэд дэндүү ГУТАМШИГТАЙ, ЭМЭГНЭЛТЭЙ ч юмаа,

0  |  0
зочин(66.181.178.184) 2017 оны 02 сарын 15

АН-ын өмхий луйварчдын тарьсан гай олон жил энэ улсад гай тарина даа, энэ АН гэдэг хулгайчуудыг 12 онд яах гэж сонгов оо

0  |  0
.(220.89.223.24) 2017 оны 02 сарын 15

ЯДАРСАН АРДУУДАА ТАНСАГЛАЛАА ЗОГСООЖ УЛСДАА ХАНЬДАВ ӨРГЬЕ...

0  |  0
МАНгаруудад(202.55.191.76) 2017 оны 02 сарын 15

МАН сонгуульд ялагдахдаа баахан мөнгө цацаж өр тавьчихаад засгаа өгсөн Алтанхуяг мөнгөгүй данс нь улайсан засгийг ажилтай бүтээн байгуулалттай болгох гэж Чингис Самурай бонд гаргаж мөнгө босгож өчнөөн ажил хийж аймаг сум хотын өнгийг өөрчлөсөн мөнгөтэй байсан бол бонд гаргаж мөнгө босгох ямар ч шаардлагагүй шүү дээ мангаруудаа

0  |  0
МАН буруутай(202.55.191.76) 2017 оны 02 сарын 15

Үүнд МАНгарууд буруутай худлаа сүржин мэдэгдэл хийж монголын нэр хүндийг унагаж гадаад хөрөнгө оруулагч нарыг айлгасан Баяртсайхан Чойжилсүрэн нарыг шүүхэд татах ёстой

0  |  0
зочин(66.181.176.158) 2017 оны 02 сарын 15

Амны билэгээс адшиййн бэлэг гэж байдгийг мэдэх үү дандаа муу амалсаар удахгүй хятадын боолууд болцгоовол таарна Баярцогт яасан их баярлах бол

0  |  0
Зочин(103.229.123.251) 2017 оны 02 сарын 15

Хэрвээ тийм бол Бонд босгож буруу замаар явуулсан Н.Батбаяр,Хегжлийн банкны захирал фортунагийн туслах байсан тэр нехдийг дуудаж авчран шуусийг нь шахах хэрэгтэй

0  |  0
zocnin (108.181.115.137) 2017 оны 02 сарын 15

hyatadaas zeel awya geheer manai irgediig vizagyi zorcnuul gesen shaardlaga tawij mongoliig cnimeegyi ezleh bodlogoo heregjyyleh geed bgaamyy ..

0  |  0
nuuts(202.9.41.189) 2017 оны 02 сарын 15

Хулгайчууд нууцаар баахан зээл авсан юм доо. Аймаар юм аа.

0  |  0
mongol(202.70.33.242) 2017 оны 02 сарын 15

negch unen yam bichihgui dandaa hudal yam bichij humuusiin sanaa setgeliig uimuulj bn ene horlon suitgegchdiig murduh heregtei bn daa

0  |  0
Top