Улсын нөөц, онцгой байдлын салбарт үүссэн өр төлбөрийг бүрэн шийдлээ

2017 оны 02 сарын 16

Засгийн газрын хуралдаан 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр боллоо

Улсын нөөц, онцгой байдлын салбарт үүссэн өр төлбөрийг нэгтгэн Засгийн газрын хуралдаанаар бүрэн шийдлээ. Үүнд улсын нөөцөөс гаргах бараа, тэдгээрийг буцааж нөхөн бүрдүүлэх зардал, гамшгийн голомтод ажилласан онцгой байдал, тусгай чиг үүрэг бүхий байгууллагын алба хаагчид болон иргэдийн томилолт, урамшуулал, учирсан хохирлыг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээнд шаардагдах зардлууд багтаж байгаа юм.

Энэ хүрээнд нийт 1,708 ,118,520 /нэг тэрбум долоон зуун найман сая нэг зуун арван найман мянга таван зуун хорин/ төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдад, энэхүү тогтоолд заасан барааг 2017 оны III улиралд нөхөн бүрдүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын  Шадар сайдад даалгалаа. 

Тогтоолын хүрээнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Аврах, гал унтраах ангид шуурхай албаны “УАЗ-31519” маркийн автомашин, Хөвсгөл аймгийн Зооноз өвчин судлалын төв, Увс аймгийн Наранбулаг сумын Эрүүл мэндийн төв, Өндөрхангай сумын Сум дундын эмнэлэгт шуурхай албаны “УАЗ-22069” маркийн автомашин, Сүхбаатар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт ариутгал, халдваргүйжүүлэлтийн 2 тонны “Потон” маркийн автомашин зэрэг бусад зардлыг  улсын нөөцөөс гаргаж, энэ оны гуравдугаар улиралд буцааж нөхөн бүрдүүлэх юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
88(150.129.141.223) 2017 оны 02 сарын 15

onoodriin pyazdag munhnara eejed helne

0  |  0
Top