Эрх баригчид шахаанд орлоо. Сарын дараа төлөх 580 сая долларын өр, Английн арбитрын шүүхэд хүлээгдэж буй “Жаст”-ын “Эрдэнэт”-ийг барьцаалсан өр, арай гэж 49 хувьтайгаа үлдэхийн тулд хувийн хэвшилд төлөх 400 сая доллар гээд асар их мөнгөний эрэлт даалгүй, элгээрээ хэвтсэн эдийн засагтай Монгол Улс сэхээнд байна. “Shock theraphy” буюу шокийн эмчилгээ хийлгэх гарц нь ОУВС байлаа. Харин тэд хамгийн хатуу нөхцөлтэй хөтөлбөрөө манайд санал болгосон. Санхүүгийн бүх эрхийг тэдэнд өгч, тэдний томилсон хүнээр удирдуулна. Халамжийн үйлчилгээг бүрэн цуцалж, НӨАТ, бусад татвар, эрчим хүчний үнийг нэмэх зэрэг шаардлагыг хангасан байх ёстой. Гэхдээ 2020 оны сонгуулиас өмнө амжиж дуусах боломжтой “Stand by Arrangement” бус, бүр 2022 он , цаашлаад 2027 он хүртэл сунжрах магадлалтай “Extended fund facility” хөтөлбөрөө санал болгооод байгаа аж. Ард түмэн МАН-ын халамжийн бодлогод суурилсан мөрийн хөтөлбөрийг дэмжиж олноор нь сонгосон. Гэвч тэрхүү амлалтууд энэ бүрэн эрхийн хугацаанд нь хэрэгжихгүй боллоо. Өнөөдөр ОУВС-тай хэлэлцээрийг эцэслэх сүүлийн өдөр. МАН-ын бүлэг яаралтай хуралдаж, Засгийн газар ч хуваарьт бус өдрөө цуглаад байна. Эрх баригчид дөрвөн сарын дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахын тулд, амлалтаа хэрэгжүүлэх боломжгүй болгосон уг хөтөлбөрт хамрагдахаас татгалзах уу. Хэрэв тийм бол тэдэнд ямар гарц байна вэ. БНХАУ-аас хүссэн зээлийн хариу одоо болтол ирээгүй. Энэхүү зээлийн хариуд Тавантолгойн 49 хувийг хятадуудад найр тавин өгөх нөхцөлтэй гэж харддаг. Хэрэв МАН-ын 65 Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтаа бодож, халамжийн бодлогоо хадгалсаар, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлсээр байхыг хүсвэл урд хөршөөс зээл авч, дээрх тулсан өрөө төлөхөөс өөр гарцгүй байна. Хоёр хөршийн тэнцвэртэй нөлөөллийг хадгалах нь геополитикийн гол бодлого байсан. Гэвч Оросоос “Эрдэнэт”-ийг аваад, Хятадад Тавантолгойг өгөх юм бол Монгол Улс бүхэлдээ “Нэг Хятад” бодлогынх нь нөлөөнд автаж эхэлнэ. Ингэж МАН-ын эрх барих үед Монгол Улс агуу түүхийн он жилүүдэд үргэлж дайсагналцаж, тэмцэлдэж ирсэн урд хөршийнхөө нөлөөнд орох аюул тулгараад байна. Олонхоороо гаргасан улстөрийн шийдвэр, хувь улстөрчийн амбицаас болж эдийн засгаа сөхрүүлж, цаашлаад Монгол Улсын тусгаар тогтнолоо алдахад хүрээд байна.
Э.Бат
Сэтгэгдэл ( 14 )
ҮНЭХЭЭР ХЭЦҮҮДВЭЛ ХЭДЭН ХҮНИЙГ ЧУЛУУГААР ЦОХИЖ АЛНАА. АЛУУЛАХ ХҮМҮҮС ТОДОРХОЙ. АЙЖ ЯВААРАЙ ЭХ ОРНОО ХУДАЛДАГЧИДАА.
Яг энэ текст gogo.mn дээр өөр нэр дээр тавигдсан байна лээ. Энэ одоо захиалгатай юм явагдаад байгаа юм уу хаашаа юм?
Муу юм ярьж тархи угаагаад байгаа нөхөд бол АН-ынхан. Тэд өөрсдөө баллаж хаячихаад түүнээсээ айгаад элдэв юм донгосох аж. Өрийг төлөх мөнгийг жил жилд хуримтлууулах ёстой байсан тэгээгүйгээс болж байгаа. Одоо өр йг хамгаа өгөөд төлөх байх. Харин монголчууд өөрсдөө сайн ажиллах хэрэгтэй. Элдэв яльгүй халамжаа болиочээ,авч байгаад яльгүй, өгч байгаад нь их юм. Ажил хийх зээлийн хэмжээг нэммээр санагдах юм.
МАН-ЫН УРВАГЧДЫГ ХАРСААР ЭХ ОРНОО АЛДАХ НЬ ЭЭ.ХААШАА ХЭНД ХАНДАЖ ХЭНЭЭС ТУСЛАМЖ ГУЙХ ВЭ.ЭДЭНД ИТГЭЖ ЭХ ОРНОО АЛДАХ УУ ЭСВЭЛ АРД ТҮМНИЙ ОНЦ ЗӨВЛӨЛИЙГ ЯАРАЛТАЙ БАЙГУУЛЖ ОФФШОРЧИД ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТНУУДТАЙ ШУУРХАЙ ТЭМЦЭХ ҮҮ???
МАНАЙ УЛСЫН НИЙГМИЙГ ДҮРСЭЛБЭЛ БУСД ОРОН АНХНЫ ТООСГЫГ ЯАЖ ӨРӨХ ТУХАЙ ХУУЛЬТАЙ БАЙДАГ ЭНЭ БОЛ АХУЙ АНХДАГЧ ГЭСЭН МАРКСЫН ОНОЛ МОНГОЛД АНХНЫХ НЬ ХОЁР ДАХЬ НЬ ЯМАРЧ ХАМААГҮЙ 4 ДЭХЬ 5 ДАХЬ ТООСОГНООС НЬ ХУУЛЬ ГАРГАДАГ ИЙМ ХУУЛЬ ЧАНАРТАЙ БАЙХ УУ АНХНЫ ТООСГО ХУУЛЬГҮЙ УЧРААС ХАЗГАЙ ӨРӨГДСӨН ДЭЭРЭЭС НЬ ХАЗГААЙ ӨРСӨӨР БАЙНА
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
Ter songuuli yamar hamaatai um Uls ornoo l bodoh tsag ni bolson Ediin zasag yadarch bhad nasni hishig ene ter gesen ene halamjaa bolildoo Ter Saianbileg Altanhuyag Temuujin gehchilen hariutslagatai alba hashih yavtsdaa bodlogogui shiidver gargaj ulsad ih hemjeenii hohirol uchruulsan humuuseer ter tulburiig tuluulj ulsig hohirolgui bolgoh jostoi!!! Ter MRI Apparat bolon emnelgiin bairni zasvartai holbootoi buh tulburiig tuhain ueiin zasgin gazriin terguun Altanhuyag Temuujin teneg 2 baragduulah jostoi Erdenetei holbootoi buhii l asuudald huuli zurchsun Saihanbileg,Odjargald hariutslaga toots!!
Ene baidalaaraa baival ediin zasag bur dordono MAN yuch hiihgui baina.AN harin yum hiigeed buruudsan gehdee ariach iim baigaagui naad baga chin aria bishee
БҮГД УРАГШАА ЯДАРСАН АРДУУДАА ...hurdan
ym higeechee buruugaa busad ruu chihed 8 sar bolloo unendee ajillaj chadahgui bn shde nurmaisan hiimorgui ES setgelgui UHD huviin biznese bodson gishuud hereg algaa
ЯМАР Ч ГАДНЫН ТУСЛАМЖ,ЗЭЭЛ АВАЛГҮЙ ӨӨРСДИЙН ХҮЧЭЭР ТЭСЭЖ ГАРАХЫГ АРД ТҮМЭНДЭЭ УРИАЛААД БҮХ НИЙТЭЭРЭЭ УРАГШАА
Зөв гэж үзэж байгаагаа зоригтой хийж хэрэгжүүлэх хэрэгтэй. Хооронд нь яс хаяж алалцуулсаар байгаад АН баллагдсан. Тэр үлгэрийг бүү давт. Муу хэлүүлэх асуудал биш. Ирээдүйг харж зөв алхам хийх. Нохой хуцаж байна. Тэмээн жин урагшилж л байна гэдэг дээ