IAIS-ийн дараагийн Ерөнхий нарийн бичгийн дарга тодорлоо

2017 оны 02 сарын 18

Олон Улсын Даатгалын хяналтын байгууллагын Холбоо /IAIS/-ны дараагийн Ерөнхий нарийн бичгийн даргаар ӨАБНУ-ын банкнаас бусад салбарын төрийн зохицуулагч байгууллага болох Financial Services Board-ийн даатгалын зохицуулалт, хяналт хариуцсан дэд дарга Ж.Диксоныг томилохоор болсон байна. Түүнийг энэ оны 11 дүгээр сарын 03-нд Малайз Улсад зохион байгуулагдах IAIS-ийн жилийн хурлын үеэр албан ёсоор Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд томилох аж.

Ж.Диксон нь ӨАБНУ-ын даатгалын зохицуулалт, хяналтыг эрсдэлд суурилсан болон үр дүнд чиглэсэн хандлага руу шилжүүлэх ажлыг хэрэгжүүлж, гүйцэтгэсэн хүн юм. Мөн олон улсын “Хамтран хэрэгжүүлэх загварын бүтэц”, “Access to Insurance Initiative” зэрэг байгууллагыг санаачлан үүсгэн байгуулж, Удирдах зөвлөлийн даргаар нь ажиллахдаа хүртээмжтэй ба хариуцлагатай даатгалыг бий болгоход чиглэгдсэн олон ажил хийсэн гэж үнэлрэгддэг.

Түүнчлэн 2009 оноос IAIS-ийн Гүйцэтгэх хорооны гишүүн, 2012 оноос Хэрэгжүүлэх хорооны дарга зэрэг Холбооны хэд хэдэн удирдах албан тушаалыг давхар эрхэлж ирсэн байна.

Д.Тамир

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top