ОУВС-ийн хатуу нөхцлөөс үүдэн улсын төсөвт тодотгол хийх нөхцөл үүсч болзошгүй

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 18

Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг даван  туулахын тулд  Олон улсын валютын сан(ОУВС)-тай хэлэлцээ хийхээр болсон билээ. Үүний хүрээнд ОУВС-ийн санхүүжилтийн ажлын хэсгийн төлөөлөл манай улсад  хоёр  удаагаа ирж ажилласан бөгөөд  энэ талаар маргааш буюу Ням гарагт Сангийн яамнаас мэдээлэл хийхээр болсон байна. 

580 сая ам.долларын өрийг төлөх хугацаа ойртсоор байгаа энэ өдрүүдэд  ОУВС-гийн  хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс  өөр аргагүйд хүрээд байгаа юм. Иймээс Олон улсын валютын сангийн тавьж буй саналыг авч хэлэлцэхээр МАН-ын бүлэг /2017.02.16/  болон Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлаж /2017.02.17/ хэлэлцээрийг хэрхэн уян хатан  хэрэгжүүлэх талаар оюун бодлоо уралдуулж буй.

Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:МАН-ын бүлгийн хуралдаанаар /2017.02.16/ОУВС-тай хийж байгаа хэлэлцээрийн талаар Засгийн газраас мэдээлэл сонссон. Засгийн газар ОУВС-гийн хэлэлцээрт орохоос өөр гарц байхгүй. ОУВС-гийн зүгээс өрийн дарамтыг ачаалал багатай яаж давах вэ, төслийн сахилга батыг хэрэгжүүлье гэсэн нөхцөлийг тавьж байгаа. Үүнтэй уялдуулж 2017 оны улсын төсөвт  тодотгол хийх нөхцөл үүсч болзошгүй.

Засгийн газар, ОУВС хоорондын хэлэлцээр дуусаагүй байгаа. Хэлэлцээр дуусаагүй байхад мэдээлэл өгч болохгүй. Хамгийн гол нь эдийн засгийн бодлогын алдааг засч залруулахыг ярьж байгаа. Монгол банкнаас хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”, Хөгжлийн банкнаас санхүүжилт хийсэн төсөл, төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй концессийн төсөл хөтөлбөрүүд бодлогын алдаа болж, төсвийн алдагдлыг бий болгосон. Үүнийг засч залруулах шаардлага тавьж байгаа юм билээ" гэжээ. 

Ямартай ч ОУВС-аас манайд тавьж буй нөхцөл болоод хэлэлцээрийн үр дүн олон нийтэд  маргааш тодорхой болно. 

 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.41.127) 2017 оны 02 сарын 20

Тэгээд өөр гарц алга шүү дээ. Ийм байдалд хүргэсэн хүмүүстээ хариуцлага тооцохгүй бол дахин үргэлжилсээр байх болно. Сангийн сайдаа гадаадаас ав

0  |  0
Уранчимэг(202.9.40.160) 2017 оны 02 сарын 19

ОУВС н хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зөв байхаа Энэ их идсэн , уусан хулгайлсан эмх замбараагүй байдлаа цэгцлээ Сахилга баттай бай л гэсэн байнаштээ Хятадаас зээл авах хэрэггүй Хар хятадуудын барьцанд улам л лав орохын бишүү

0  |  0
отгон(66.97.227.227) 2017 оны 02 сарын 19

Зөв.оувс-саналаар ажиллавал идэж ууж хулгайлах нь багасна

0  |  0
ZOCHIN(139.5.216.233) 2017 оны 02 сарын 18

Tusvuu hemnehgui baina 2008 , 2009 onuudad yamar arga hemjee avch baisniig sanaj baina , darga nariin unaanii zardal , tom tom shatahuun ih zartsuuldag ”” JEEP ”” mashinuudiig bugdiig ni PARKLAJ bailaa zarim neg ontsiin shaardlagagui gadaad , dotood tomiloltiig tanaj bailaa odoogoor medregdej baigaa arga hemjee alga harin buur songuuliin amlalt boloh ”””NASNII HISHIG ”” ene tereer mungu taraaj baih yum . . . GAIHMAAR

0  |  0
ӨВӨӨ(103.212.116.234) 2017 оны 02 сарын 18

ОУВС ДЭЛХИЙН БАНК ХОЁРЫГ АНУ САНХҮҮЖҮҮЛЖ БУУРАЙ ОРОНД ЗӨВӨЛГӨӨ ӨГҮҮЛЭН БҮРМӨСӨН ӨРӨНД ОРУУЛЖ ХАРХААТ БОЛГОДОГ ГЭДГИЙГ ДЭЛХИЙН УТ ИЙН ХҮРЭЭНИЙХЭН БҮГД МЭДНЭ ГЭТЭЛ МАНАЙХ МЭДДЭГГҮЙ ГЭЖ ҮҮ МАШ ОЛОН ЖИШЭЭ БУЙ БЯМБАСҮРЭН ГУАЙ ТҮРЭЭСИЙН АРГААР ЭЗ ИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ МАШ ЗӨВ ЭХЛҮҮЛЖ БАЙСАНАА ХАЛЗАН ГАНБОЛДЫН ЗААВРААР ОУВС ЫН ЗӨВӨЛГӨӨГ ХЭРЭГЖҮҮЛСНИЙ ҮР ДҮНГ ОДОО БИД ҮЗЭЖ БАЙНА ДАА

0  |  0
од(66.181.188.32) 2017 оны 02 сарын 18

зөв зөв сангийн яам төсвөө зөв төлөвлөж сурмаар байна хүмүүсээ чадваржуулах хэрэгтэй шүүдээ

0  |  0
Top