2017 оны төсөвт тодотгол хийнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 19

 ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах ажлын хэсгийн шийдвэр гарсантай холбогдуулан Засгийн газар 2017 оны төсөвт тодотгол хийнэ. Сангийн яамнаас төсвийн тодотголыг ирэх долоо хоногийн лхагва гаригт хуралдах Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх юм байна. УИХ-ын ээлжит бус чуулган Сар шинийн баярын дараа хуралдах ба тус чуулганаар хэлэлцэн баьлах аж. 

ОУВС-ын ажлын хэсгийн шийдвэр гарсан ч тус сангийн захирлуудын зөвлөлийн хуралдаанаар Монгол Улсад “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлэх шийдвэрийг баталгаажуулж, албан ёсоор хэрэгжих ёстой. ОУВС-ийн захирлуудын зөвлөл ирэх гуравдугаар сард хуралдах бөгөөд түүнээс өмнө тодорхой шаардлагуудыг биелүүлэх үүрэг өгчээ. Түүний нэг нь 2017 оны төсөвт яаралтай тодотгол хийх явдал юм. Мөн Засгийн газраас таван төрлийн татварыг нэмэгдүүлэхээр чиглэлээ гарсан юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top