ОУВС:Ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгохоор боллоо

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 20

Өнгөрсөн намраас хойш яригдсан  ОУВС-тай  хийх хэлэлцээр өчигдөр /02.19/ эцэслэгдэж ОУВС Монгол Улсыг "Extended facility fund"  хөтөлбөрт хамруулж, 440 сая ам.долларын зээл өгөхөөр болов.  Үүний хүрээнд эдийн засагт олон өөрчлөлт орохоор боллоо. Тухайлбал, төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгох үүднээс зарим татваруудыг нэмэх болов. Харин эдийн засгийн гол хөшүүрэг болсон ипотекийн зээлийг хэвээр нь үргэлжлүүлэхээр боллоо.  Өөрөөр хэлбэл ОУВС "Ипотекийн зээлийг  үргэлжлүүлэх нь зөв. Гэхдээ үүнийг хариуцах эзэн нь  Монгол банк биш Засгийн газар" гэж зөвлөжээ. Иймээс ирэх оноос эхлэн Засгийн газар тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо. Харин энэ онд одоо хэрэгжиж байгаа журмаа хадгалж үлдэнэ аж.

Ипотекийн зээлийн санхүүжилтийг одоогоор ипотекийн зээлээр баталгаажсан бондын эргэн төлөлт, хүүгийн төлбөрөөс санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ нь тухайн сардаа хэдий хэмжээний эргэн төлөлт хийнэ, тэр хэмжээгээр санхүүжнэ гэсэн үг юм. Ипотекийн зээлийн эх үүсвэрт ийн өөрчлөлт орсноор  зээл олголт өмнөх жилүүдтэй харьцуулахад эрс саараад байгаа юм.

 

Б.Алтжин

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top