ОУВС Монгол Улсыг “Стэнд бай”-д хамрагдах боломжгүй гэж үзжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 20

Олон улсын валютын сангаас Монгол Улсыг "Стэнд бай" хөтөлбөрт тэнцэхгүй гэж үзээд, оронд нь илүү хатуу, хүнд нөхцөлтэй “Extended fund facility” хөтөлбөр санал болгов. Монгол Улс Олон улсын валютын сангаас хэрэгжүүлдэг “Стэнд бай” болзолт зээлийн хөтөлбөрт хамрагдах тухай яриа хоёр ч Засгийн газар дамнан яригдаж, эдүгээ шийдвэрлэгдсэн мэдээ түгээд байна. Хөгжлийн банкны босгосон 580 сая ам.долларын эргэн төлөлтийг хийсний дараа үүсэх эдийн засгийн эрсдэлээс сэргийлэх, даван туулахын тулд ийнхүү ОУВС-гаас тусламж авч буй. Гэхдээ ОУВС-тай хийсэн сүүлийн уулзалтын үр дүнд анх яригдаж байснаасаа эрс өөрчлөгдөж, “Стэнд бай” бус, хэмжээ, нөхцөл шаардлагын хувьд өөр “Extended fund facility”-д хамрагдахаар болсон аж.

Энэ хөтөлбөр нь төлбөрийн тэнцвэр алдагдсан, эдийн засаг нь онцгой хүнд байдалд орсон орнуудад олгодог гэдгээрээ “Стэнд бай”-тай төстэй боловч илүү нягт, хугацаа шаардсан хамтын ажиллагааны зээл гэдгээрээ ялгаатай. Товчхондоо “Extended fund facility” бол ОУВС-гаас олгодог дөрвөн төрлийн зээл, хөтөлбөрөөс хамгийн хүнд нөхцөлтэй нь юм. “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах улсууд  зээлдүүлэгчтэй тодорхой асуудлаар харилцан тохиролцож санамж бичиг байгуулдаг, санамж бичигт тавигдсан шаардлагуудыг хөтөлбөр хэрэгжих хуга­цаанд тухайн улс биелүүлэх ёстой байдаг. Тэгвэл “Extended fund facility” хөтөлбөрт хамрагдахын тулд зээл авахаасаа ч өмнө ОУВС-гийн тавьсан шаардлага нөхцлийг хангах ёстой болдог байх жишээтэй.

Мөн зээлийг авсан улс ОУВС-гийн гишүүн орнуудаас тавьсан болзлын хүрээнд эдийн засгийн салбартаа тогтолцооны эрс шинэчлэлийн шинжтэй өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай болдгоороо онцлог. Манай нөхцөл байдал бодсоноос илүү хүндэрчээ гэсэн үг. Дайн дажинтай Украин улс одоо яг энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Хугацааны хувьд гурван жил буюу 36 сар, шаардлагатай тохиолдолд нэг жил сунгадаг. Зээлийг нэгмөсөн өгөхгүй, тодорхой хугацаанд, шаардлагатай гэж үзсэн хэмжээгээр шилжүүлдэг.

Жишээ нь, Украин улс 2015 оны нэгдүгээр сард ОУВС-гаар  17.5 тэрбум ам.долларын зээл батлуулсан ч 2015 оны гуравдугаар сард таван тэрбум, мөн оныхоо есдүгээр сард 1.7 тэрбум, 2016 оны есдүгээр сард нэг тэрбум ам.доллар хүлээж авсан. Энэ онд дахиад дөрвөн удаа тодорхой хэмжээний шилжүүлэг хийгдэхээр яригдаж буй.

ОУВС манайд зээл өглөө гэхэд энэ журмаар л олгоно. Тэрбум ам.доллар батлагдлаа гэхэд үүрэг амлалт өгч, авалцсаны дараа нэг удаадаа хамгийн дээд тал нь 300-400 сая ам.доллар орж ирнэ гэсэн үг. Шаардлагыг нь хангахгүй бол дараагийн мөнгө орж ирэхгүй.

Шаардлагууд нь эхэндээ төлбөрийн балансыг тэнцвэржүүл, төсвийн алдагдлыг төдөн хувьд хүргэ, төрийн өмчийн компаниудын алдагдлыг багасга, төрөөс татаас өгдөг байдлаа зогсоо, зээлээ хумь гэх мэт ерөнхий шинжтэй байснаа яваандаа “Тэтгэврийн тогтолцоог шинэчил”, “Орон сууцны ашиглалтын зардлыг нэм”, “Эрчим хүчний үнийг чөлөөл” гэх мэтээр нэг салбар руу тухайлан хандсан шинжтэй болж ирдэг байна. Дахиад Украины жишээ. Гурав дахь удаагийн шилжүүлгээ хийсний дараа ОУВС Украинтай байгуулсан санамж бичгээ шинэчилсэн. Түүндээ тэтгэврийн сангийн алдагдлыг бууруулах, орон сууцны төлбөр, ахуйн хэрэглээний хий, халаалт дулааны үнэ тарифыг оновчтой болгох  гэсэн шаардлагыг нэмж оруулжээ. Украин одоо тэтгэврийн тогтолцоогоо шинэчилж байна. “Их ажилласан нь ихийг хүртэх ёстой” гэсэн шударга уриатай явагдаж буй энэ ажил цаанаа тэтгэврийн сангийн алдагдлыг бууруулах ганц зорилготой. Үнэ тарифыг “оновчтой” болгоно гэдэг нь “нэмнэ” гэсэн үг.

ОУВС зээлдүүлэгч учраас мөнгөө буцааж авахын тулд эдийн засгийн тогтолцоог нь аль болох эрүүлжүүлэхийг хичээх нь мэдээж. Гэвч энэ нь цаанаа эерэг, сөрөг хоёр талтай байдаг.

Манай улс нэгэнт зээлийг авахгүй байх боломжгүй болсон учраас “авна” гэж тооцоод ойрын 3-4 жилд эдийн засагт явагдах өөрчлөлт ямар үр дүн авчирч болохыг таамаглах гээд үзье.

Сөрөг үр дагавар 

Эдийн засаг агшина. Телевизийг асах ч биш, унтрах ч биш байдалтай болгодог товчлуурыг “Stand by” гэж нэрлэдэг. ОУВС-гийн хөтөлбөр нь яг л үүн шиг, төлбөрийн балансын зохистой харьцааг хангаж, төсвийн алдагдлыг бууруулдаг ч эдийн засгийг асар их хэмжээгээр агшаадаг. Үр дүнд нь тухайн улс урагшлах, хөгжих боломжоо алддаг байна.

Улс төрийн тогтворгүй байдал үүсч мэднэ. “Extended fund facility” хөтөлбөр бол эдийн засагт маш өвдөлттэй хийгддэг эмчилгээ. Хүн амын дийлэнхийг бүрдүүлдэг дундаж, дунджаас доогуур давхаргынханд маш хүнд тусдаг. Манай улс 2008-2009 онд “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахад хамгийн их ажлын байр бий болгодог барилга болон жижиглэн худалдааны салбар элгээрээ хэвтэж байсан жишээ бий. Тиймээс “Ард түмэн энэ их өвдөлтийг тэсэх үү” гэсэн асуулт зүй ёсоор гарч ирнэ. Туршлагаас харахад, ард түмэн тэсгэл алдаад ирэхээрээ эрх баригч намыг сольж байж санаа амардаг аж. “Өвдөлт” нь хэтэрхий их байвал ээлжит сонгуулийг ч хүлээж тэвчдэггүй ажээ. Тод жишээ нь Украин. ОУВС-гаас тавьсан шаардлагуудад одоо украинчууд сөхөрч байна. Улсаас татаас авдаг асан эрчим хүчний салбарт үнэ чөлөөлөлтийг хэтэрхий огцом хийснээс болоод иргэд нь эрх баригчдынхаа өмнөөс босоход бэлэн болжээ. Уг нь эрчим хүчний үнийг чөлөөлөх нь зөв, цахилгаан станцууд аж ахуйн тооцоогоор ажиллах ёстой. Гэвч ОУВС-гийн нөхдүүд улирал тутамд 25 хувиар нэмсээр яах ийхийн зуургүй иргэдийн амьдрах итгэлийг нухчаад хаячихсан. ОУВС-гийн арга барил нь яг энэ юм. Одоо Украинд ээлжит бус сонгууль явуулахыг сөрөг хүчний намууд шаардаж байгаа бөгөөд магадлал маш өндөр байгаа юм.

Манайд ч ийм зүйл болохыг үгүйсгэх аргагүй.  

“Extended fund facility” цаашид ч үргэлжилсээр байх магадлалтай. ОУВС-гийн үйл ажиллагааг АНУ-ын талыг баримталсан гэж шүүмжлэх нь бий. Энэ байгууллагаас зээл авахын тулд гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн 85 хувийн саналыг авах шаардлагатай бөгөөд 17 хувь нь АНУ дангаараа бүрдүүлдэг нь ийм шүүмжлэл сонсох хангалттай шалтгаан юм. АНУ-ын Сенат хуралдаад аль нэг улсад зээл өгөх, өгөхгүйг шийдэх бололцоотой гэсэн үг.

Дундаж ангийг мөхөөдөг. ОУВС зээлээ буцааж авахын тулд хасч болох бүх л зардлыг хасахыг хичээдэг. Төрийн өмчийг хувьчлах гэх мэт тухайн улсын дотоодын асуудалд оролцохоос гадна цалин, тэтгэвэр тэтгэмж, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, боловсрол, байгаль хамгааллын зардлыг хасч, тэр ч байтугай үгүй болгохыг шаарддаг мөртлөө нийтийн тээвэр, эрчим хүч гэх мэт стратегийн салбарын үнэ тарифыг нэмэхийг тулгадаг. Дундаж давхаргынхны цалинг хасч эрхийг нь зөрчих мөртөө өндөр татвараар дарамтална. Энэ нь эцэстээ төр, иргэдийн хооронд үл ойлголцол үүсэх шалтгаан болох нь цөөнгүй.

Тиймээс Монгол Улсад одоо мөрдөгдөж байгаа халамжийн шинжтэй бүх хууль ирэх гурван жилийн дотор хүчингүй болно. Өөрсдийгөө “Зүүн төвийн үзэл баримтлалтай” гэдэг ч үнэн хэрэгтээ “хэт зүүний” бодлого явуулдаг МАН-ын хувьд энэ бол эрүү шүүлт, ирээдүйгээ зольсонтой ялгаагүй нүүдэл юм. ОУВС-гийн зээлд хамрагдана гэдгээ мэдсээр байж “Эхчүүдийн ажилласан жилийг хүүхдийнх нь тоогоор нэмж тооцно” гэхчлэн хууль баталж байгаа нь “ОУВС хүчингүй болгочих юм чинь” гэж мэдчихээд сайн хүн болохыг хичээсэн санаатай үйлдэл гэлтэй.      

 

Б.Цогт-Ирээдүй  

 

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hhh(66.181.188.227) 2017 оны 02 сарын 21

Энд нэг л юмыг сайн анзаарч харлаа. Төсвийн данхайсан том бүтцийг үгүй хийх гэхээр нам нь сонгуульд ялчаад байдаг нөхдүүдийг ажилгүй гээд гаргачихаар дараагийн сонгууль сонгууль биш болчих гээд байдаг яах учраа олохгүй байх шиг байна л даа. Нэгэн жишээ татий - Байгаль орчны яам өнөөдөр 150 гаруй ажилтантай гэж бодий үүний яг өнөөдөр ажил хийдэг мэргэжлийн гэх хүн 10 хүрэхгүй хувь байна. Тэгэхээр 150 хүнийг - 50 хүн болгон цөөрүүлэх боломж байна. Яаж гэж үү??? маш амархан бүх тусгай зөвшөөрлийг нэг цонхны ЦАХИМ системд оруулах - цахим систем дээр үсрээл 10 хүн бодлого шийдвэр дээр - 40 хүн ингэ

0  |  0
зоч ин(103.229.122.21) 2017 оны 02 сарын 21

203.91.118.106)2017-02-20 12:12:28 65-аас дээш тэтгэвэр тогтоосон хөгжингүй орнуудын 1-рт дундаж наслалт 75 түүнээс дээш 2-рт үйлчилгээний хөнгөн ажлуудыг нас заасан байдаг юм гэж сонсон ж-нь 50 дээш ч гэдэг юм уу гэтэл манайд эсрэгээрээ дундаж наслалт 65-67,үйлчилгээний байгуулахад 35 дээш насны хүн ажилд авахгүй гэсэн бичигдээгүй хуультай зар нь ч тийм ийм байхад яаж тэтгэврийн насыг барууны орныг дуурайж 66 болгох вэ дээ .Энэ сангийн сайд нөхөр амьдралаас хол тасархай эдийн засгийн наад захын мэдлэг алга даа хөөрхий Одоо огцрохоос өөр гарц алга даа энэ хүнд харин барилгаа бариад явж байвал

0  |  0
зочин(103.229.122.21) 2017 оны 02 сарын 21

103.229.122.21 ] 0 секундын өмнө 203.91.118.106)2017-02-20 12:01:03 Хөгжингүй орнууд үйлчилгээний хөнгөн ажлуудыг ихэвчлэн хөгшчүүд хийдэг ж-нь би Лос-Анжелес 1удаа НВА-ЫН тоглолт үзэхэд үүдэнд билет шалгагч эмэгтэй 70 гарсан болов уу гэмээр 2 эмээ зогсоод утсанд дээрхи билет интернетээр авсан ыг шалгаад оруулж бсан ер нь дэлгүүрүүдээр ч их настай хүмүүс ажиллаж харагддаг ,харин манайд 35-аас дээш насны хүмүүс ажилд авахгүй гээд зар явж байхад яаж тэтгэврийн насыг 66 болгох билээ дээ. Энэ сангийн сайд хөрсөн дээрээ үнэхээр буухгүй юм аа.

0  |  0
зоч ин(103.229.122.21) 2017 оны 02 сарын 21

[ 103.229.122.21 ] 0 секундын өмнө 103.229.122.21)2017-02-19 20:42:34 Монголын дундаж наслалт 66-67 шүү дээ 40жил тэтгэврийн даатгал төлөөд 1жил тэтгэвэр аваад талийгч болно доо.Энэ Чойжилсүрэнг огцруулах хэрэгтэй .Монголчуудаа бүгд нэгдэцгээе энэ хүнд өөрийн гэсэн толгой алга даа .сангийн яамны татвар бүрдүүлэлтийн газрын даргын үгээр л яваад бн тэр даргын буруу биш түүний үүрэг татвар бүрдүүлэх харин хаанаас яаж бүрдүүлэх вэ гэдэг бол сайдын толгой ажиллах асуудал шүү дээ Энэ Улаан,Даваасүрэн 2-ын нэгийг сайдаар тавьчихвал өөр л гарц ярина даа Хариулах зочин [ 103.229.122.21 ] 0 секундын ө

0  |  0
зочин(103.229.122.21) 2017 оны 02 сарын 21

103.229.122.21)2017-02-19 18:54:21 монголчуудын дундаж наслалт 67 байхад хөгжилтэй орнууд 75 дээш шүү дээ тэдэнтэй шууд харьцуулж тэтгэврийн насыг нэмдэг нь буруу шүү .Сангийн сайд туршлагагүй болохоор Элбэгийн хэлдэгээр мэргэжилтнүүдийнхээ үгээр л яваад байна даа. Улаан эсвэл Даваасүрэн сангийн сайд байсан бол арай өөр хувилбар гаргах байсан даа.Гол нь 60 гарсан хүнд ажлын байр үнэхээр алга тэрэн дор бол ажилгүй залуучуудаа ажиллуулсан нь дээр шүү дээ.

0  |  0
Арай хэтэрлээ(103.26.195.197) 2017 оны 02 сарын 20

АН гэгч балиаруудын тарьсан гайг ард тумэн уурэх боллоо. Ийм байдалд хургэсэн тэр С.Баяр,Баярцогт нарыгаа яллаачээ Элбэгдоржоо

0  |  0
aaaaa(202.21.106.117) 2017 оны 02 сарын 20

MAH dandaa ednees zeel avch ulsaa ustgah gej ih zutgej bnaa

0  |  0
mgl(73.75.14.37) 2017 оны 02 сарын 20

Ediin zasag aa ungasan an lideruud zi enhbold altanhyag Jenko buu saihanbileg gen hijmuustei hariutslaga toots hhbankiig ulsad huraaj dahin hubichil

0  |  0
mgl(73.75.14.37) 2017 оны 02 сарын 20

Ediin zasag aa ungasan an lideruud zi enhbold altanhyag Jenko buu saihanbileg gen hijmuustei hariutslaga toots hhbankiig ulsad huraaj dahin hubichil

0  |  0
maluudad(62.167.114.16) 2017 оны 02 сарын 20

jinhen mal shig tortei ulsad ogdog helber ni baina,,,,boliochee ta nar turj uhej baisanch ene chin hereggui,,,,baga bagaar ogood tamlaad, yanz byriin bolzol shaarddag helber ni naadah chin, zeelgui ulsaa ood tatah argaa bod malnuudaa !!!!!!!!!!!!!!!

0  |  0
zochin(202.21.116.2) 2017 оны 02 сарын 20

AN-yn buruu geheesee MANAN-giin buruu gevel zuid niitsne bizee, bie bienee haryg gaihah bus ene hetsuu yed ajlaa erchimtei, zorigtoi himeersen

0  |  0
Зочин(202.70.44.46) 2017 оны 02 сарын 20

Ардчилсан намын улсаа дампууруулсан гай шүү дээ. Ард иргэдээ хоосортол цөлмөчихсөн.. Яана даа

0  |  0
2016(66.181.187.219) 2017 оны 02 сарын 20

ингэж дампууруулсан ан-ы луйварчидад хуулийн хариуцлага тооцол доо.

0  |  0
Top