Засгийн газраас долоон төрлийн татвар нэмэхээр төлөвлөсөн. Татвар нэмэх асуудлыг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж, зарим хуульд өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэх юм.
Дараах долоон төрлийн татварыг нэмэхээр төлөвлөсөн юм.
Шатахууны онцгой албан татварыг долдугаар сарын 1-нээс /Бүх барааны үнэ өснө/
- Хүн амын орлогын албан татварыг орлогоос шалтгаалан 10-20 хувь шатлалтай нэмэх /Орлого буурах/
- Нийгмийн даатгалын шимтгэлийг 2017-2019 онд 2, 1, 2 хувиар нэмэгдүүлэх /Компаниуд сөхрөх/
- Суудлын автомашины онцгой албан татварыг насжилтаас нь хамаарч 3-15 хувиар, цилиндрийн багтаамж 4501 см куб метрээс илүү бол 40-250 хувиар /Нийт иргэдийн халаасыг ухах/
- Тамхи, согтууруулах ундааны татварыг 2018 онд 10 хувь, 2019 онд 5 хувь, 2020 онд 5 хувиар /Цомхотгол хийгдэх, Чанаргүй бүтээгдэхүүн олноор бий болох/
- Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулна. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар 2018 онд хадгаламжийн хүүгийн орлогын албан татвар нэмэгдэх байсныг наашлуулж, 2017 оны дөрөвдүгээр сарын 1-нээс мөрдөхөөр болсон. /Нийт ажил олгогч нарын халаасыг ухах/
- Импортын тамхинд ногдох Гаалийн албан татвар таван хувь байсныг 30 хувиар нэмэгдүүлэх /Импортын нийт татвар 30 хувь нэмэх/
Т.Түвшин
Сэтгэгдэл ( 4 )
МАН СОНГОГЧДОД АМЛАСАН АМЛАЛТНААСАА БУЦАХ ШИЙДВЭР ГАРГАЖ БОЛЗОШГҮЙ БОЛЛОО АРД ТҮМЭН НУРУУГААРАА ЦЭВЭР ТАВИУЛАВ
МАН СОНГОГЧДОД АМЛАСАН АМЛАЛТНААСАА БУЦАХ ШИЙДВЭР ГАРГАЖ БОЛЗОШГҮЙ БОЛЛОО АРД ТҮМЭН НУРУУГААРАА ЦЭВЭР ТАВИУЛАВ
duursen uls torchdiig yanaaaaa ene humuus oorsdoo hagartlaa bayjsan humuus shuudee uls tord ergel hiih l heregtei dee
mAH bayartai bolloo doo