Манай улс ОУВС-тай хамтран “Extended Fund Facility” буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр болсноо зарлаад буй билээ.
Энэхүү асуудлаар Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос “Уг хөтөлбөрийн хүрээнд төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд авч буй арга хэмжээ нь Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн заалтуудыг зөрчиж байна” г хэмээн мэдээлсэн юм.
Тус холбооны ерөнхийлөгч X.Амгаланбаатар хэлэхдээ “Нэгдүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсын Засгийн газар, МҮЭХ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран 2017-2018 оны хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг байгуулсан.
Энэ хэлэлцээрт тусгасан хэд хэдэн заалтуудыг өчигдрийн мэдээлэл үндсэндээ зөрчиж эхлэх байдалтай болж байна.
Хэрэв энэ хэлэлцээрийн заалтуудыг зөрчиж, цаашид ОУВС-тай энэхүү нөхцөл болзолтойгоор хөтөлбөрийг хэрэгжүүлэх болвол МҮЭХ хамтын маргаан эхлүүлэх болно. Гэхдээ ийм нөхцөл байдал үүсэхгүй гэдэгт найдаж байна.
ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахыг манай байгууллагын зүгээс анхнаас нь дэмжиж байсан.
Гагцхүү буцааж хэрэгжүүлэх шаардлагууд нь өнөөгийн Монгол Улсын нөхцөл байдалд тохирохгүй, хэтийдсэн хүнд байна. Цалин тэтгэвэр нэмэгдээгүй. Нийгмийн даатгалын шимтгэлийг Засгийн газар, Сангийн сайд шийддэг асуудал биш. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хуралдаж байж шийдвэрлэдэг” гэв.
Олон нийтийн зүгээс ч энэхүү хөтөлбөрийн шаардлагуудыг хүнд байна хэмээн эсэргүүцэж байгаа юм. Энэ тухайд мэргэжлийн эдийн засагчид ямар байр суурьтай байгааг тодрууллаа.
Эдийн засагч Д.АНГАР: СҮЙРЛИЙН ЭЦСИЙН ЦЭГТ ХҮРЭЭД АРГАГҮЙН ЭРХЭНД ОУВС-тай ХАМТАРЧ БАЙНА
-Маш зүйтэй алхам. Монгол Улсад дутагдаад байсан зүйл бол төсвийн сахилга бат, санхүүгийн хариуцлагын тогтолцоо. Харамсалтай нь сүйрлийн эцсийн цэгт хүрээд аргагүйн эрхэнд ОУВС-тай хамтарч байна. ОУВС бол төсөв, мөнгөний бодлогыг ярьдаг. Гэтэл энэ удаа нэг шинэ зүйлийг гаргаж тавьсан нь “Танай санхүүгийн систем, арилжааны банкууд чинь болохгүй байна. Эдийн засгийн том гажуудал бий болгож байна. Тиймээс танай бүх арилжааны банкинд иж бүрэн хөндлөнгийн шалгалт оруулъя” гэсэн.
Энэ бүгдийг засаж залруулах арга зам нь ОУВС-гийн хөтөлбөр. Монголын Засгийн газар хүлээсэн үүргээ цаг тухайд нь биелүүлээд явбал гурван жилийн дараа маш нааштай эерэг үр дүн гарна. Сүйрсэн эдийн засгийг хатуухан шаардлагаар сэргээнэ.
Эдийн засагч Х.БОЛОРБОЛД: МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙГ УЛАМ ДОРОЙТУУЛАХ ЯВДАЛ
-Дэлхийн банк, ОУВС бол Монгол Улсын эдийн засгийг алсан. Үүнийг бид аль ч төвшинд хүлээн зөвшөөрөх ёстой. Монголын ард түмнийг барьцаалж авсан зээлийг эргээд ард түмний арьсыг хуулж төлүүлэх гэж байна. ОУВС гэдэг аль эрт дампуурсан, 1990-ээд оны сүүлчээр улаан мөнгөгүй болсон байгууллага. Бусдын мөнгийг авч улс төр, эдийн засгийн тулган шаардалт тавьж өгдөг. ОУВС нэг ч улс орон ард түмнийг амласан хөгжил цэцэглэлтдээ хүргээгүй. Нийгэмд чиглэсэн бүх зүйлийг хумь гэдэг нь Монголын эдийн засгийг улам доройтуулах явдал.
Эдийн засагч Х.БАТСУУРЬ: ТЭТГЭВРИЙН НАСЫГ 65 БОЛГОСОН НЬ МАШ БУРУУ
-ОУВС-гийн энэ удаагийн хөтөлбөрийг харахад харьцангуй боломжийн санагдсан. Валютын сан сүүлийн дөрөв, таван жилийн хугацаанд бусад улсад тусламж өгөхдөө тавьдаг нөхцлөө зөөлрүүлсэн гэдэг нь харагдаж байна. Гэхдээ цаана нь ямар болзол, нөхцөлүүд нуугдсан байж болох вэ. Бүх нөхцөл нь энэ юм уу, эсвэл олон түмэнд ил болгоогүй шаардлага байна уу гэдэг нь чухал байна.
Татварын системийг шаталсан болгох нь угаас манай хуульд байгаа. Нөгөө талаас хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулахыг шаардсан. Тэр угаасаа зөв. Онцгой албан татварыг хуучин хэвэнд нь буцааж тавихыг шаардсан. Шинээр нэм гэсэн үг биш. Харин нийгмийн даатгалын шимтгэлийг нэмж, тэтгэврийн насыг 65 болгосон нь маш буруу.
Эдийн засагч Т.БАЯРХҮҮ: МОНГОЛ ЯДУУРАХЫН ДЭЭДЭЭР ЯДУУРНА
-ОУВС-д сайн зүйл нэг ч байхгүй. Бид 1998 оноос ОУВС-тай ажиллаж байгаа. Тэд манай төгрөгийн ханшийг байнга унагаадаг. ОУВС-тай ажиллаад өрөнд ороогүй нэг ч улс байхгүй. “Extended facility fund” хөтөлбөр өмнө нь ОХУ, Украин, Египет улсад хэрэгжсэн. Алинд нь ч сайн үр дүн авчраагүй. Хөтөлбөр хэрэгжих явцад тухайн улсуудын мөнгөн тэмдэгтийн ханш хоёр дахин унасан байдаг. Одоо Монголд хэрэгжвэл цалин, тэтгэвэр, тэтгэмж үнэгүйднэ. Монгол ядуурахын дээдээр ядуурна. Манайхыг санхүү, эдийн засгийн аргаар ОХУ, БНХАУ-ын эсрэг геополитикийн түшиц газар болгох гэж байгаа л алхам.
Б.Энх-Уянга
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 11 )
МОНГОЛЫН НИЙГЭМ БОЛ ЭРҮҮЛ САРУУЛ НИЙГЭМ БИШ АВТО ЗАМЫН БАРИЛГЫН ТУХАЙ ХУУЛЬ БАЙХГҮЙЧАНАРГҮЙ ЗАМТАЙ ГЭРЛЭН ДОХИО ТАВИХ АШИГЛАХ ХУУЛЬ БАЙХГҮЙ ЦАГААН ЗУРААС ЗУРАХ ХУУЛЬ БАЙХГҮЙ ХАРИН ХУУЛГҮЙ БАРИГДСАН ТАВИГДСАН ХИЙГДСЭН АВТО ЗАМ ГЭРЛЭН ДОХИО ЦАГААН ЗУРААС ЗӨРЧВӨЛ ТОРГОХ ОНОО ХАСАХ ЭРХ ХАСАХ ХУУЛЬТАЙ ЕР НЬ МОНГОЛД ХОРОМ ТУТАМД ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ЯВАГДАЖ БАЙДАГ ХУВЬ ЗАЯАТАЙГАА ЭВЛЭРСЭН ХӨӨРХИЙ МОНГОЛЧУУД ХЭЗЭЭ УХААН СУУНАА ХУУЛЬ ЦААЗ НЬ ХЭЗЭЭ Ч АХУЙГААСАА ЭХЭЛЖ ГАРДАГГҮЙ ХЭЛМЭГДҮҮЛЭХ ГЭЖ ЭДИЙН ЗАСГАА ХЯМРУУЛАХ ГЭЖ ЧАНАРГҮЙ ХУУЛИУД БӨӨНДӨУ БАЙСАН БАЙНА
ГИШИГСЭН МӨРӨӨ ЭРГЭЭД ХАР АРД ТҮМЭН МИНЬ МОНГОЛ УЛС СОЦИАЛИЗМ ГЭГЧ 14 ОРНЫ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ НИЙГЭМД ЯВЖ БАЙГААД СИСТЕМЭЭРЭЭ ХАРАНХУЙ НҮХРҮҮ УНАЖ СҮЙРСЭН ХӨГШИН ЕВРОПЫН УЛС ОРНУУД ТЭРТЭЭ ТЭГШҮЙ СОЦ НИЙГМИЙГ ЭСЭРГҮҮЦДЭГ БАЙСАН БОЛХООРОО АЗНЫ ЮМ ГЭЭД ХЯЛБАРХААН ЗӨВ ЗАМАА ОЛООД ЭРҮҮЛ САРУУЛ НИЙГЭМДЭЭ ОРЖ ХӨГЖИЦГӨӨСӨН ХАРИН МОНГОЛ УЛС ТЭГЭЖ ЧАДААГҮЙ НЭРЭЭ ӨӨРЧИЛЖ ЗАХ ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГТ ШИЛЖСЭН БОЛОВЧ НИЙГМИЙН АХУЙ АНХДАГЧ БАЙХ АМИН СҮНСЭЭ ОРХИГДУУЛСАН ҮҮНЭЭС Л БОЛЖ МОНГОЛ УЛСЫН АМЬ 26 ХАН ЖИЛИЙН ДОТОР ТАСАРЧ БАЙНА ДАА .ШОРОО ТООСТОЙ ШАВАР ШАВХАЙТАЙ УТАА УГААРТАЙ ТҮГЖИРЭЛ БУХИМДАЛТАЙ АВААР ОСОЛТ
gadniihan mongoliin mongoor bayjij .. harin bidend tawij bgaa shaardlaguud ni ulam l hynleg bish niigem ryy hotolj bna.
Ардчилсан нэрний ард нуугдсан хулгайч луйварчидын хар гай дуусахгүй ээ. Тэднийг эх орноосоо урвасанд тооцож цаазаар ав.
Төр нь дээрэмчин, рекэтлэгч, Банкууд нь луйварчин, дарга сайд, депутатууд нь хулгайч. Ийм улс яаж өөдлөх вэ, 20 жилийн дараа шинэ боловсон хүчин гарч Монголыг аварч чадах болов уу
Huvisgald hurgeh za zaaj baina daa. Huvisgal hiichiheed ter odoogiin hulgaich hamsaatan nariin offshore mungiig oruulj ireh tsag dunguj baina shuu ulsuj yadarsan ard tumnii hooson havirah shud ulam hurts bolood l baina
нэг мөсөн авч байгаа тэтгэвэрээс хүртэл татвар аваач ямар иёих юм байгаа биш
Ene bayarhuu gej nohor boliosoo. Pop gar yumaa
БААХАН ВАНГАНУУД. ХУЦДАГ ХҮМҮҮС ИХ БОЛЖДЭЭ.
aimr umaa