Узбекистаны цагдаа нар өчигдөр гар дээрээс валютын наймаа эрхлэгчдийг бөөнөөр нь баривчилжээ.
Тус улсын эрх баригчид үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг унагахгүй байхын тулд валютаар гүйлгээ хийхийг улс даяар хориглосон шийдвэр гаргажээ. Энэ шийдвэрийн дагуу тусгай зөвшөөрөлтэй газраас бусад байгууллаг хувь хүмүүсийг бэлэн валютаар гүйлгээ хийхийг хориглосон байна. Харин бэлэн бус хэлбэрээр бол зөвшөөрөх аж. Дотоодын зах зээлд валют ихсэж, мөнгөн тэмдэгтийнх нь өрсөлдөх чадвар саарч байгаа сөрөг үзэгдэлд “хар брокерууд” гэж нэрлэгддэг валют солих бизнес эрхлэгчид хамгийн их буруутай гэж эдийн засагчид дүгнэсэн учир ийнхүү цэгцэлжээ. Харин улсын энэ шийдвэрийг зөрчин үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгж, хувь хүмүүс баривчилгаанд өртсөн юм байна.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 1 )
Зов л шийдвэр байна.