Хөшигийн хөндийд баригдаж байгаа Улаанбаатар нисэх онгоцны буудлыг ашиглалтад оруулж, комисс энэ оны нэгдүгээр сарын 10-нд хүлээж авахаар төлөвлөж байсан ч төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан юм.
Монголчуудын зүгээс нисэх онгоцны шинэ буудлыг хүлээж авах, ашиглалтад оруулахаас татгалзах зүйлгүй гэсэн ч Япончууд хойшлуулах шийдвэр гаргасан. Япончууд шинэ нисэх онгоцны буудлыг хойшлуулсан шалтгааныг УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар тайлбарлахдаа “Ойр зуурын бага сага засвар үйлчилгээтэй холбоотой асуудлаар ашиглалтад оруулалгүй хүлээж аваагүй байна. Тухайлбал, цонхны салхивч хаах, нээх, бариулын нэг эрэг шургийг боогоогүй зэрэг жижиг зөрчил байсан. Олон жил зүтгэсэн энэ ажлаа бодож нисэх буудлыг хүлээж авах байх гэж найдаж байна” гэж байлаа.
Тэгвэл өчигдөр болсон УИХ-ын дарга М.Энхболдын Японы Гадаад хэргийн дэд сайд Такэо Акибаг хүлээн авч уулзсан уулзалтаас харахад өөр шалтгаантай байсан бололтой. Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын менежементийг Японы хувийн компаниуд бүрэн хариуцан ажиллах сонирхолтой байгаа талаар Гадаад хэргийн дэд сайд ноён Такэо Акиба байр сууриа илэрхийлжээ. Японы “Мицүбиши” корпораци, “JALUX” авиа компани, Ханэда, Нарита онгоцны буудлууд гэсэн дөрвөн компанийн түншлэл Хөшгийн хөндийн шинэ нисэх буудлын менежментийг хийе гэдэг саналаа хоёр жилийн өмнөөс тавьж иржээ. Энэ хүсэлтэд Засгийн газар 2015 оны аравдугаар сард шинэ нисэх буудлыг “Хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэй концессын шууд гэрээгээр эзэмшүүлэх болж, Нисэх буудлын барилга байгууламж Монголын төрийн өмчийнх байхаар шийдвэрлэсэн. Менежментийн 51 хувийг Японы түншлэл эзэмшиж, Монголын Засгийн газар 49 хувьд нь хөрөнгө оруулж, эрх мэдлээ хэрэгжүүлэхээр болсон юм. Харин үйл ажиллагаа явуулахад шаардлагатай тоног төхөөрөмж, сэлбэг материал худалдаж авах, онгоцны буудлыг тохижуулах хөрөнгийг менежментийн компани санхүүжүүлэхээр тогтсон билээ.
Япончууд нисэх буудлын менежментийн 51 хувийг эзэмших хөрөнгө оруулалт оруулахаар болсон нь удирдлагаар хангах эрх тэдэнд очих ёстой болно. Энэ үүднээсээ нислэгийн үнэ тарифаа Япончууд тогтоох болоод байна. Харин 2015 онд Засгийн газар, Японы түншлэлтэй хийсэн “Хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэй концессын шууд гэрээгээр тогтсон үнэ, зарчим бий. Монголын талаас энэ зарчимаа баримтлах ёстой гэсэн байр суурьтай байгаа бол Японы түншлэлийн зүгээс арай өөр бодолтой байгаа аж.
УИХ-ын дарга М.Энхболд уулзалтынхаа үеэр ч энэ талаар тодорхой дурьдсан байна. Тэрээр “Өмнөх Засгийн газар шийдвэрээ гаргасан. Тэр шийдвэр хэрэгжих ёстой. Гол нь үйлчилгээний үнэ тарифаа Монголын нөхцөл, монголчуудын эрх ашигт нийцүүлэхэд анхаарах ёстой гэж үзэж байна” гэсэн хариу өгчээ. Энэ бол УИХ-аас ирүүлж буй албан мэдээ юм. Уулзалтаар өөр нарийн асуудал яригдсан байж таарна. Япончууд шинэ нисэх онгоцны буудлын менежментийг хийх, хөрөнгө оруулалт их хэмжээгээр зарцуулах учраас нислэгийн үйлчилгээний үнээ тогтоох хүсэлтэй байгаас үүдэн онгоцны буудлыг хүлээж авахаас татгалцах үндсэн шалтгаан болсон бололтой. Монголчуудын хувьд үнэ боломжийн байх тал дээр асуудлаа тавьж байгаа аж. Хоёр тал энэ асуудлаар харилцан ярилцаж байгаа ч нэгдсэн тохиролцоонд хүрээгүй байна.
Т.Түвшин
Сэтгэгдэл ( 10 )
nadad yu unah yum? geed suuchihsan yum bish biz?
Зам тээвэр, уул уурхай, ХАА, зэрэг яамны сайдаар япон хүнийг Эрүүл мэнд солонгос БХБЯ Хятад хүнийг тавьяаа. Хаха
Идэж уухаа боддог хүмүүст хэцүү байгаа байх япончууд хамаагүй илүү шударга хуцалгүй өгөөч
Duugai l ugulduu shahaa bhgui bolno gej daljignaj bga bizde oilgomjtoi yopon bol yopon
Yaponchuudad ugchbul ted naraar niseh buudal barisan uruu daruulchihan buudal ashiglaltiig deed zeregt hvrgeh blgui manaih bvtehgui nuguu l ah dvv hamaatan sadnaa ajluulan joohon yum garbal idej uugaad yun uruu tuluh mantai yum blon
японууд шударга шүү. манайхан л но-той шүү дээ. бас л нөгөө танил тал, арын хаалга, шахаа, идэж уух гээд л алж өгнө дөө
Japanuudaar ehnii heden jildee menegmentee hiilgeed tednees yum surch avah heregtei, tegehgui bol manaihan dorno l zavaaruulaad hayna.....
Стандартаа бариачээ. Юун жижиг сажиг гэж ! Усан толгойтой нөхөр бна даа энэ чинь
Mонголчууч өөрсдөө менежементээ хийгээд явах нь зөв. Бүх юмаа гадныханд өгөөд алдлаа
Yaponuud zuv. Ene heden turd suuj baigaa yumnuud ard tumend ashigtai bish harin uursduu mungu ideh bololtsoo haij baigaa. Geree hiisen bol buh yum gereenii aguu baih yostoi.