Бод малыг бэлчээрт нь нядалж хулгайлсан гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна. Хэнтий аймгийн Дархан, Баянмөнх, Дэлгэрхаан сумдын нутагт өнгөрөгч нэгдүгээр сарын 15-27-ны өдрүүдэд бод малыг бэлчээрт нь нядалж хулгайлах хэрэг удаа дараа үйлдэгдсэн байна.
Тус хэрэгт Хэнтий аймгийн Цагдаагийн газраас шуурхай арга хэмжээ авч ажлын хэсэг томилон ажиллуулснаар сэжигтнүүдийг олж тогтоон, хэргийг илрүүлжээ.
Ажлын хэсгийнхэн Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэстэй хамтран ажиллаж таван удаагийн үйлдлээр 19 тооны бод малыг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан Увс аймгийн харьяат Д, Г, Б, Сэлэнгэ аймгийн харьяат Т нарыг баривчлан шалгаж байгааг өнөөдөр албан эх сурвалж мэдээллээ.
Дээрх хэргийн мөрөөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч З.Мөнхнаран ажлын хэсгийг ахалж, эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад Ж.Батжаргал, мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Хүрэлтулга, эдийн засгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч М.Ванчиндорж нар мэргэжлийн өндөр ур чадвар гарган шуурхай ажилласан байна.
Д.Тамир
Сэтгэгдэл ( 7 )
Юу ч мэдэхгүй 4 нөхөр давхиад л шөнөөр айлын эр сувай малыг ялгаад нядлаад аваад явчихана гэж байхгүй дээ. Ойр орчимд нь зааж өгдөг гаргадаг нохойг л олох хэрэгтэй байна.
Xentiin tsagdaagiihan gj hulgaichtaigaa vgssen garuud bdiishd
нутгийн хүүхдүүд байнам
хохирогч.Хулгайч нарыг илчилж нүүр царайг нь Aldarshuulaachee.Uvsiin har hulgaichid bur zuun talruu yavj uvaigui nugaslaad shulaad tolgoi yasiig n orhin zerleg mongolgui uildel hatgalaa.
Хулгайч нарын зураг нэр усыг нь нууцлах юунд хэрэгтэй юм Түмэн олон мэдэж таньж аваг л дээ
ХУЛГАЙЧДАА ЗУРГИЙГ НЬ НЭР УСЫГ НЬ НУУЦЛААД БАЙХ ШААРДЛАГГҮЙ ХАРИН БҮР НҮҮР ЦАРАЙ НЭР УСЫГ НЬ ТОДОРХОЙ ЗАРАЛ АРД ТҮМЭН МЭДЭЖ АВАГ МАЛДАА ОЙРТУУЛАХ ХЭРЭГГҮЙ Ш ДЭЭ.
Эртний мэдээлэл бна