Я.Батсуурь, Г.Дэнзэн нарт холбогдох хэргийн шүүх хурлыг хойшлууллаа

2017 оны 02 сарын 22

Я.Батсуурь, Г.Дэнзэн нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх,Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр боллоо.

Шүүх хурлыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, шүүгч Ё.Цогтзандан, С.Батгэрэл нарын бүрэлдэхүүнтэйгээр тухай этгээдүүдэд холбогдох хэргийг хойшлуулах шийдвэр гаргав.

Тодруулбал, Шүүхийн тогтоор:

- Шүүх шүүгдэгч Т.Төгсбаярын өмгөөлөгч н.Бадам нь ар гэрийн гачигдал гарсан гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт бичгээр ирүүлж, шүүх хуралдаанд ирээгүй тул хүсэлтийг хүлээн авч шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр хангасан,

- Говь Повер ХХК-ийг иргэний хариуцагчаар татах, гэрч, шинжээч, хохирогч нарыг оролцуулах тухай өмгөөлөгч нарын хүсэлтийг тус тус хүлээн авч,

- Шүүгдэгч Г.Дэнзэнгийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргасныг хэрэгсэхгүй болгож, Г.Дэнзэнд урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж бусад шүүгдэгч нарт урд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, шүүх хуралдааныг 2017 оны 03 сарын 20-ны 10.00 цаг хүртэл хойшлууллаа.  

Холбогдох хэргийг цухас сөхвөл Г.Дэнзэнг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурийг мөн эрх мэдлээ ашиглан улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн сэжиглэж, цагдан хорьсон юм.

Ингэхдээ Г.Дэнзэнгийн эхнэрийн компани гэгдэх “Говь Повер” ХХК-д 4.5 тэрбум төгрөгийг эвлэрлийн гэрээний үндсэн дээр олгосон нь хууль зөрчсөн гэж буй. 


Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан тус эрүүгийн хэрэгт Нийслэлийн Прокурорын газраас доорх яллах дүгнэлтийг үйлдэж ирүүлсэн дагуу шүүх хурал болох юм. 

1.Галсангийн Дэнзэнд: Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар,

2.Яйчилын Батсуурьд: Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар,

3.Гонгоржавын Түмэнхүүд: Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хууийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар,

4.Тогтохбазарынл Төгсбаярт: Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар,

5.Доржпүрэвийн Баярмаад: Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

Д.Үржинбадам

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
галаа(182.160.37.193) 2019 оны 06 сарын 19

ya batsuuri chini jinhene luivarchin hulgaich shu de

0  |  0
иргэн(122.201.23.66) 2017 оны 02 сарын 22

Хэд наслана гэж, үр хойч нь хойшдоо хэдэн жил иднэ гэж ханаж цадахгүй нүгэл үйлддэг байна аа, ичмээр ч юм.

0  |  0
Иргэн(122.201.23.66) 2017 оны 02 сарын 22

Ажлаа сайн хисэн бол юу гэж ингэж сэтгэлийн дарамттай амьдрах вэ?

0  |  0
Munkhbat(202.131.243.186) 2017 оны 02 сарын 22

ЯАЧИХСАН УЛС ИЙМ БАЙДАГ ЮМ БОЛОО. БӨӨН БӨӨНӨӨРӨӨ Л ИДЭЖ УУСАН ШАМШИГДУУЛСАН ЯАСАН ХАНАЖ ЦАДДАГГҮЙ УЛС ВЭ ХЭДЭН ЖИЛ ИДНЭ ГЭЖ УЛАЙРЧ ШУНАНА ВЭ.

0  |  0
ЯЯЯ(202.21.98.166) 2017 оны 02 сарын 22

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧ НАРТ НЭГ ТҮГЭЭМЭЛ ЗОВЛОН БАЙХ ЮМ. ЯГ ШҮҮХ ХУРАЛ БОЛОХООР Л ЗААВАЛ ЯМАР НЭГ ӨВЧИН ЗОВЛОН, ГАЧИГДАЛ ..... ЗААВАЛ ГАРНА. ШҮҮХ ХУРАЛ ДӨХӨХӨӨР Л ХЭН НЭГ НЬ ӨВДӨНӨ, ҮХНЭ.......СОНИН ШҮҮ

0  |  0
иргэн(202.131.231.250) 2017 оны 02 сарын 22

Ямар урт хугацаагаар сунгаж байна. Бараг 1 сараар сунгачих юм даа.Ямар ашиг сонирхол хэнд байна.

0  |  0
Top