Засгийн газар “Хуралдай” бонд гаргана

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 24

Монгол Улсын Засгийн газар ирэх гуравдугаар сарын 21-нд Хөгжлийн банкны 580 сая ам.долларын зээлийг төлөх хуваарьтай.

Энэхүү зээлийг төлөхөд хүндрэл учирч буй тул Засгийн газраас шинээр бонд гаргаж, Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондтой солилцоо хийх тухай яригдаж эхэлсэн байна. Солилцоо хийнэ гэдэг нь Хөгжлийн банкны бонд эзэмшигчидтэй хэлэлцээр хийж, шинээр гаргах “Хуралдай” бондоос оруулж ирэх хөрөнгө оруулалтаар төлөх, тус бондыг Засгийн газарт шилжүүлэх зэрэг арга хэмжээг авахаар ажиллаж байгаа юм байна.

Шинэчлэлийн Засгийн газар Хөгжлийн банкнаас “Чингис”, “Самурай” бонд гаргаж байсан бол одоогийн Засгийн газар “Хуралдай” бонд гаргахаар болж байгаа аж.

Т.Түвшин 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.206.195.163) 2017 оны 02 сарын 24

Zeel avaxgui geed bsan. Odoo uraldaad avlaa da. Xen garsan adilxan bna. Tiimd Erunxiilugchiin zasaglald shilj.

0  |  0
Top