Дараагийн шалгагдах эрхэм Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал гэв үү

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 24

 УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ц.Даваасүрэн, М.Оюунчимэг, Ж.Бат-Эрдэнэ, С.Чинзориг, Х.Болорчулуун нар багтсан байна. Ажлын хэсгийн шалгалт өчигдөр эхэлж ирэх сарын 30-ныг хүртэл үргэлжлэх ажээ. Шалгалтаар үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн тогтвортой байдлыг хангах, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өөс эхлээд санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний үр дүн, хэвлэсэн мөнгөний хэмжээ гээд хэд хэдэн чиглэлд хяналт шалгалт хийхээр болжээ.

Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагааг шалгана гэдэг нь тэр үед захирлаар нь ажиллаж байсан Н.Золжаргалтай холбогдож байна гэсэн үг юм. Энэ үед Монголбанкны удирдлагад байсан хүмүүс хоёр ч томоохон асуудалд буруутгагдаж мэдэхээр байна.

Хөгжлийн банкнаас гаргасан “Чингис”, “Самурай” бондын зарцуулалтад Монголбанк хяналт, шалгалт тавьж ажиллах ёстой гол субект юм. Энэ үүднээсээ их хэмжээний алдагдалд орсон Хөгжлийн банкны үйл ажиллагаа, чанаргүй зээл олголт, тендергүйгээр ажил гүйцэтгүүлсэн төсөл хөтөлбөрт мөнгө зарцуулсан зөрчлүүдийг хяналт тавьж ажлаагүй гэдэгт Монголбанкны удирлагууд буруудаж магадгүй байна. Хөгжлийн банкны төсөл хөтөлбөртэй холбоотойгоор тус банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг шалгаж эхлээд буй.

 Нөгөө асуудал нь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкинд шилжүүлэх үйл явцад Монголбанк буруутгагдаж байна. Тодруулбал, “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авах тухай УИХ-ын тогтоолд “хууль тогтоомж удаа дараа зөрчсөн” Монголбанк, Засгийн газрын удирдлагуудыг шалгах ёстой гэсэн чиглэл ч бий. "Эрдэнэт"-ийн 49 хувийг худалдаж авсан хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны байсан эсэхийг тогтоох юм. Худалдаа хөгжлийн банкны “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан хөрөнгө нь Хөгжлийн банкны бондын мөнгө байсан, үүнд баталгаа гаргасан, зөвшөөрөл өгсөн эрхэм нь Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргалыг гэж УИХ-ын зарим гишүүд үзэж байгаа. Иймд Монголбанкны үйл ажиллагааг шалгах нэг үндэслэл болж байгаа юм байна. Монголбанкийг УИХ-аас гарсан ажлын хэсгийнхэн шалгахаас гадна хуулийн байгууллагынхан ч “овоо хараа”-ндаа авсан мэдээлэл байна. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд хууль бус шилжүүлсэн гэж үзэн цагдаагийн байгууллага ажлын хэсэг гарган шалгаж буй. Ажлын хэсгийнхэн Монголбанкийг ч шалгаж эхэлсэн мэдээлэл байна. Иймд Монголбанкны өнгөрсөн дөрвөн жилийн үйл ажиллагааг УИХ-ын гишүүд болоод хуулийнхан тус тусдаа шалгаж эхэллээ.

Энэ асуудалтай холбоотойгоор Монголбанкны ерөнхийлөгчөөс гадна тухайн үед Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Болор, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нар ч буруудаж мэдэхээр байгаа юм. Ямартай ч “фортуна” Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарын араас Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал шалгагдах бололтой.

 Т.Түвшин

 

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МОНГОЛ(103.229.123.63) 2025 оны 03 сарын 13

Улсыг цөлөмсөн улаан луйварчинг амьдаар нь өлөн нохдын хоол болговол таарна.........

1  |  0
Монгол(202.9.40.116) 2025 оны 03 сарын 13

Шалгаж шийтгэх ёстой хүний нэг мөнөөс мөн! Монголын нэг дугаарын луйвөрчин этгээд! Энэ зовж зүдэрч байгаа олон түмний хараалыг хүртэх ёстой хүн! Дээр нэр дурдагдсан хүмүүс бүгд адилхан улаан луйварчид! Энэ лрны төлөө олигтой юуч хийгээгүй !

1  |  0
Damiran(122.201.22.186) 2025 оны 03 сарын 13

Avstriin Venad ene hun oron suuz hudaldan avan afgai huuhdiin hamt tarvalzaj suudag gesen...bas Hurelsukh,Ereliin Erdenbat nar shig togloomond tolgoigoo meduulsen negen shuudee..

1  |  0
Зочин(182.160.34.196) 2025 оны 03 сарын 13

Энэ хүн зайлшгүй шалгагдах ёстой байх даа .

1  |  0
Boogii(202.21.106.111) 2025 оны 03 сарын 13

Юу ч гэсэн шалгаж бгаа нь сайн хэрэг золжаргал гадаад томилолтын зардалдаа нэг удаа л гэхэд 1-2хоногт л 30-40саяыг зарцуулж бсан этгээд өчнөан хүнийг тэр бумаар шагнаад л яасан өглөгч нөхөр бсан юм энэ бол ганц жишээ ......долларыг өсгөсөн цаасан мөнгө бараг 8 тэрбумыг хэвлэж гүйлгээнд оруулсан гээд .....

1  |  0
$$$(202.179.23.148) 2025 оны 03 сарын 13

Ene nukhur odoo boltol shorond oroogui yum uu

1  |  0
zochin(71.212.56.9) 2025 оны 03 сарын 13

hamgiin haramsaltai ni ene humuusiig shalgaad hariutslaga tootsohgui baina da...shudraga uu

1  |  0
kkkkk(111.127.39.237) 2025 оны 03 сарын 13

Agaada tamhi taria yavuulnaa

1  |  0
zochin(66.181.179.47) 2025 оны 03 сарын 13

gol togoilogchdiin neg monuu gewel mon.etdenetin 49 g zuwchulahad mash tom noloo uzuulsen bhda.barag zugeer l mongo hewled zeeleed ogtsim bishu.dollarin hanshig barina geel bsan.bhgui tawiad tuutsan shude.une togtworjuulah nereer baahan kompani huwi humuust huugui heden zuun terbumaar ni zeeled bsan bizde.ur dund ni une nemegdsenu gehees buuraagui.

1  |  0
zochin(66.181.179.47) 2025 оны 03 сарын 13

shalgah estoi hun mon.une togtworjuulah bas bus ih ym bga.duraara mongo hewlej zawshsan

1  |  0
зочин(103.26.194.13) 2025 оны 03 сарын 13

наад ёрийн хутгайчаа шоронд нь хийгээд зовлогыг зовоов

1  |  0
zochin(202.9.40.163) 2025 оны 03 сарын 13

hurdan naad nuhruu baih estoi gazar ni abaach sain shalga

1  |  0
Хамалеон(66.181.176.62) 2025 оны 03 сарын 13

Байх ёстой газар нь шорон.Байранд нь хурдан аваач

1  |  0
Зочин(202.9.40.163) 2025 оны 03 сарын 13

Шалгах нь зөв. төрийн банкны мөнгийг дураар үрж зарсан чинь хууль зөрчсөн явдал шүүдээ.

1  |  0
ККК(150.129.140.203) 2025 оны 03 сарын 13

ЗОВЛОНЖАРГАЛ САЙХАНБАЛАГ НАР Ч БАЛАРЧЭЭ.

1  |  0
zob(66.181.176.57) 2025 оны 03 сарын 13

gadaadad garhaar hereg tsairna gej bodoj baih shig?

1  |  0
zob(66.181.183.24) 2025 оны 03 сарын 13

zob ene hun mongoliin erdenesiin sang hoosolj gadaadaar ih zugaalsan muu nobsh doo

1  |  0
Zochin(202.179.26.197) 2025 оны 03 сарын 13

Zoljargal Zasgiin mungiig mun ch ih zohitsuulsan hulgaich daa.Sain shalgah heregtei dee.

1  |  0
zochin(116.44.154.116) 2025 оны 03 сарын 13

ene huniig zaava shalga buh bank sanhuug monopoldoh hen be

1  |  0
Top