Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр захирамж гаргаж “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд авах ажлыг удирдан зохион байгуулах, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Сангийн сайд Б.Чойжилсүрэн ахалж, УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд дэд даргаар нь ажиллах тус ажлын хэсэг “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээг хэрэгжүүлэх тухай 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх юм.
Ажлын хэсгийн анхны хуралдаан 2017 оны 2 дугаар сарын 24 буюу өнөөдөр боллоо. Хуралдаанаар Засгийн газрын болон УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны хамтарсан ажлын хэсэгт эрхзүйн туслалцаа үзүүлэх, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд шилжүүлж авах, үүнтэй холбоотой өр, авлагыг суутган тооцох асуудлыг хариуцсан дэд ажлын хэсгийг Хуульзүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяраар ахлуулан байгууллаа.
Дашрамд дурдахад “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд авах ажлыг зохион байгуулахыг Засгийн газарт болон УИХ-ын Хуульзүйн байнгын хороонд УИХ-ын тогтоолоор үүрэг болгосон юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 8 )
ХУДЛАА АМЛАЖ ИХ ХУРАЛД ГАРАХ НЬ ГЭМТ ХЭРЭГ ШҮҮ
ДУНДАЖ НАС 66 БАЙХАД 65 ТАЙ ТЭТГЭВЭРТ ГАРГАХ НЬ АРАЙ Л ДЭНДҮҮ БИШ ҮҮ
ard tumnii umch l gene...ard tumen yostoi hurtene dee ene 49uus.nyamdorjiin huuhed shig many darga nar huuhduudeeree shahaa hiilgeed l,nyamdorj metiin aav nar n gants utasdaad l...iimerhuu l bhyg ard tumen huseed bgaa yum uu daa.
Яасан ч ханаж цаддаггүй хар хорон санаатнууд вэ? Тэр нэг кино жүжигчин нөхөр сувдаг кулгай хөрөнгөтнүүдэд алуулахаа алдаад л жүжиглээд байдаг яг үнэндээ НТВ хэмээх луйварчдын сурталчилгааг хөтөлж далдаганаад яасан ч олиггүй эр вэ дээ? Муу хөгийн бөөс
ТӨР НЬ ТӨР ШИГ БАЙХ НЬ ЗӨВ АРД ТҮМНЭЭСЭЭ НУУЦЛАЖ УЛСЫН СТРАТЕГИЙН ОРДЫГ ГАЗРЫГ ХУВЬД ШИЛЖҮҮЛЭХ НЬ УГААСАА Л ХУУЛЬ ЗӨРЧСӨН БАЙСАН ОДОО ТӨР НЬ ӨМЧӨӨ АВСНЫ ДАРАА ХАРИН ХЭНД ЯАЖ ЯМАР ҮНЭЭР ӨГӨХӨӨ ХУУЛИЙН ДАГУУ ӨРСӨЛДҮҮЛЖ ХУВЬ ӨМЧЛӨХӨД АРД ТҮМЭН ОЙЛГОНО ҮНЭН ЮМ ҮНЭНЭЭРЭЭ Л САЙХАН ЛУЙВАР ХИЙЖ ХЭДХЭН ХҮН АВХЫГ ОРОЛДСОН НЬ ҮНЭН ОЙРЫН ҮЕД НТВ ТЕЛЕВИЗЭЭР ХУВЬ ХҮНИЙ ЮМЫГ ДЭЭРЭМДСЭН ЮМ ШИГ ЯРЬЖ СЭНХРҮҮЛХЭЭР МАШ ОЛОН УДАА НЭВТРҮҮЛГЭЭ ДАВТАЖ БАЙНА ЭНЭ НӨГӨӨ Л МУУ ҮЙЛИЙН СУРТАЛЧИЛГААГААР АРД ТҮМЭНД ЗӨВ БОЛГОЖ ОЙЛГУУЛХААР Л ХҮН БҮХЭНД СУРТАЛЧИЛЖ БАЙНА ЭНЭНИЙГ МОНГОЛЧУУД ОЙЛГОДОГ БОЛЦОН БАЙНА АА ЭЛБЭГДОРЖ ОО
Erdenetiin 49%luibardsan humuust haroutslaga tootsoh elbegiig ogtsoruulj raga hemjee Av nuu