Сар шинийн баярын өдрүүдийн ШИНИЙН 1,2-ний өдрүүдэд жолооч нар Энхтайвны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээгээр зорчих боломжийг олгоод байгаа юм. Ахмад буурлууддаа золгох гэж яарсан хүмүүст замын түгжрэл саад учруулж, цаг алдахад хүргэдэг учраас Замын цагдаагийн газраас энэхүү шийдвэрийг гаргаад байгаа юм.
Сар шинийн баярын өдрүүдээр жолооч нар урсгал сөрөх, хурд хэтрүүлэх, эгнээ байр буруу эзлэх, тээврийн хэрэгслээ зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд байршуулах, давхардуулж зогсох, гарц, уулзвар хааж тавих гэх зэргээр зөрчил гарган, хотын зах, гэр хороолол, орон сууцны хороолол дундах замуудын ачаалал эрс нэмэгдэж, зохиомол түгжрэл саатал ихээр бий болж замын хөдөлгөөнд оролцогч иргэд бухимддаг. Иймд иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо бие биендээ хүндэтгэлтэй, хүлээцтэй хандах, бусдын хөдөлгөөнд саад болох газар тээврийн хэрэгслээ байршуулахгүй байх, гэр хороолол, орон сууцны хороололд замын хөдөлгөөнд оролцож яваа бол тээврийн хэрэгслээ зориулалтын зогсоолд байршуулах, тухайн айлынхаа хашаанд нь оруулж тавих зэргээр сар шинийн өдрүүдийг уур бухимдалгүй үдээрэй хэмээн ЗЦГ-аас сануулж байна.
Мөн сар шинийн баярын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Учир нь НИТХ-ын “Тээврийн хэрэгслийн улсын дугаараар ялган замын хөдөлгөөнд оролцуулах” тухай 2/08 дугаар тогтоолын дагуу дугаарын хязгаарлалтыг бүх нийтийн баяр, амралтын өдрүүдэд мөрддөггүй юм байна.
Баярын өдрүүдэд захын гэр хороолол болон орон сууц, гэр хорооллын дундах замуудад хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэний улмаас жолооч нар урсгал сөрөх, хурд хэтрүүлэх, эгнээ байр буруу эзлэх, тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд байршуулах, давхардуулж зогсох, гарц, уулзвар хааж тавих гэх зэргээр зөрчил гаргах, түгжрэл үүсч болзошгүй юм байна. Тиймээс жолооч нар баярын өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцохдоо бие биедээ хүндэтгэлтэй, хүлээцтэй хандах, бусдын хөдөлгөөнд саад болох газар тээврийн хэрэгслээ байршуулахгүй байх, гэр хороолол, орон сууцны хороололд замын хөдөлгөөнд оролцож яваа бол тээврийн хэрэгслээ зориулалтын зогсоолд байршуулах Замын цагдаагийн газраас зөвлөж байна. Мөн Замын цагдаагийн газраас орон нутагт зорчиж байгаа иргэдийг тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг анхаарууж байна.

Сэтгэгдэл ( 1 )
BATBOLDOO CHI ODOO UUNIIGEE ZASAKH GEJI ZOWNO DOO , odoo unuukh durakuud chini munkh iim baykh yum shig l sHINIIN 4- NEES 1-R EGNEEGEER YAWNA SHUU DEE. UKHANGUY NOYOND URAGSHGUY ALBAT GEJI