Та хэвийн боовоо хаях гэж байгаа бол түр азнаарай!

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 02

Жил бүрийн хаврын тэргүүн сарын “Шинийн Нэгэн”-нд “Цагаан Сар”-ын баяраа өргөн дэлгэр тэмдэглэж хотол олноороо баясан цэнгэх нь монгол хүн болж газар тамгалсан та бидний үнэт өв уламжлал билээ. Өнөө жилийн баяр маш сайхан өргөн дэлгэр болж өнгөрлөө. Гэвч баярын дараа Монгол айл бүрт тулгардаг нэгээхэн асуудал нь хэвийн боовоо хэрхэн идэх вэ? гэдэг асуулт гэдэгтэй маргах хүн ховор.  Жил бүр “Цагаан сар”-ын дараа хог дээр хаясан, хатаасан хэвийн боовны зураг “Олон нийтийн” сүлжээгээр тархаж дор бүрнээ халагладаг хэдий ч үндэсний өв соёлоо үнэгүйдэхээс аварч чадахгүй хэвээр.

Тэгвэл та “Тахиа” жилд энэ асуудалд толгойгоо бага өвтгөх нь. Учир нь”Үндэсний тэргүүлэгч тавилгын үйлдвэр” KitchenAll–н зүгээс “Монгол хоолны соёлоо дэлхийд таниулах” аян зарласан бөгөөд аяны хүрээнд 81 давхар идээ засаж Геннисийн номонд бүртгүүлэхээс гадна “Монгол Хоолны Соёлын Өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлнэ. Мөн аяны турш сайн үйлсийн аян зохион байгуулах тул өв соёлоо хамгаалан халуун сэтгэлээр бусдад туслах аянд нэгдэхийг нийт Монголчууд та бүхэндээ уриалж байна. Та KitchenAll-н бүх салбарт очин хэвийн боовоо хандивлаад 5%-25% хөнгөлөлт эдлэх боломжтой.

Харилцах утас: 77008080

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.178.101) 2025 оны 03 сарын 13

Хэвийн боов хаяна гэж юу гэсэн үг вэ? Цадахад цагаан хурганы сүүл хатуу гэгчээр хэвийн боов хаявал амны хишиг нь ардаа гарах байлгүй. 81 давхар боов өрөөд Геннист ороод Монгол хөгжих юм уу? Өвлөөр морь уралдуулж баахан хүүхэд бэртээж зугаацна. Морь уралдуудах нь иМөрийтэй тоглоом адил болжээ. Морины хажуугаар баахан Жип давхина. Ийнхүү халуурч байхад Монгол хөгжих үү? Бүтээлч ажил байхгүй, бүхнийг гаднаас зөөж үнэ нэмж дамлана.

1  |  0
Чулуунбат Уранчимэг.(213.222.154.177) 2025 оны 03 сарын 13

Сайхан мэдээ байна шуу,нэгдэх хэрэгтэй гэж би бодож байна,

1  |  0
Otgo(66.181.177.14) 2025 оны 03 сарын 13

Yun hayh be ur huhdud ydarsan negen aild ugiishde

1  |  0
USA(73.72.65.238) 2025 оны 03 сарын 13

Yeee huurhii doo Tsagaan sariin tavag ideegee hog dee haydag tiim ariktsan dotortoi teneg mulguu amitad bas baina aa itgemeergui yum

1  |  0
zaya (81.25.16.82) 2025 оны 03 сарын 13

Demjij bna Gehdee heviin boovniihoo deer ni Even l bitgii taviaraa es janshilaa medej bgaa gedegt itgej bna

1  |  0
Top