Автомашины улсын дугаар 3, 8-аар төгссөн бол татвараа төлнө

2017 оны 03 сарын 03

Хаврын тэргүүн сар буюу гуравдугаар сард автомашины улсын дугаар нь 3, 8-аар төгссөн жолооч татвараа төлөх юм. Автомашины татвар хураалттай холбогдуулан нийслэлийн нэг цэгийн үйлчилгээ “Мишээл” төвд явуулын оношлогоо, үзлэгийн төв ажиллаж байна. Явуулын оношлогоо нь ирэх тавдугаар сарыг дуустал ажиллах бөгөөд жолооч та Улаанбаатар банкны салбарт мөнгөө тушаан татвараа төлөөд, автомашинаа оношлуулах боломж нээлттэй юм. Жолооч та өөрт ойр байрлах үзлэг, оношлогоо хийж байгаа болон татвар хурааж буй салбарууд дээр дүүрэг харьяалал харгалзахгүйгээр тушаах боломжтой.

Тухайлбал, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв “Мишээл экспо”, “Драгон”, “Дүнжингарав” салбарууд болон дүүргүүдийн татварын хэлтэс, техникийн үзлэг хяналтын Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан төвөөр үйлчлүүлэх боломжтой юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.17.162) 2025 оны 03 сарын 13

bi hvnees mashin avsan ter hvn joloochiin h/daatgal tulsun baisan nadaar bas tulvvlsen ene shydraga yavdal munvv

1  |  0
Top