Монголчууд та бидний үзэх дуртай “Зөн билгийн тулаан”-ы 16 дахь улирлын ялагч “Оросын хар шулам” гэгддэг хар домын шидтэн, зөн билэгч Виктория Райдосын лекц өнөөдөр болох ёстой байсан боловч товлогдсон хугацаанаасаа түр хойшлогдохоор боллоо.
Тодруулбал Москва Улаанбаатар Берлин чиглэлийн МИАТ-ын гуравдугаар сарын 2-ны өглөө буух онгоцны нислэг 48 цагаар хойшилсон байна. МИАТ-ын ОМ135/6 нислэгийн комьпютерт нь гэмтэл гарсан гэсэн мэдээллийг албан бус эх сурвалжаас мэдээллэсэн юм.
Гэмтэл гарч, нисэх боломжгүй болсон тул нислэгийн 48 цагаар хойшлуулж, зорчигчдыг Москвагийн онгоцны буудалд саатуулсан байна. Гэмтлийн шалтгааныг олж тогтоосон МИАТ-ынхан сэлбэгийн Москва руу явуулсан ч хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрөхгүй байгаа бололтой.
Тус нислэгээр гуравдугаар сарын 2-нд ирж өнөөдөр лекцээ унших ёстой байсан алдарт зөн билэгтэн Виктория Райдос ч тэдгээр зорчигчдын дунд Москвад саатсан байна. МИАТ-ын нислэгийн саатлаас болоод Виктория Райдосын Улаанбаатарт унших лекц хойшлогдож магадгүй болсныг Монголын талын зохион байгуулагчдын зүгээс хүлцэл өчиж байна.


Сэтгэгдэл ( 2 )
ЗА ХУЛГАЙЧУУДАА СӨНӨӨГҮЙ НЬ ИХ ЮМ.ТЭР ХАР ШАР ШУЛАМ НЬ ИРНЭ ҮҮ?БОЛИНО УУ? ХЭНД ХАМААТАЙ ЮМ.ДУРТАЙ ХУЛГАЙЧ НЬ ТЭР ШУЛАМЫХАА САЛТААНД НЬ ХОШУУГАА ШААНА БИЗ.МИАТ _н МААНЬ ОНГОЦ ХАРИЙН НУТАГТ КОЛЯ БОЛСОН БОЛ ЯАНА.ШУЛАМАА ТА ИРЭНГҮҮТЭЭ МАНАЙ ЭНЭ УТААГ ҮЛЭЭЖ ӨГЧИХӨӨД ЯВААРАЙ.БУСАД НЬ ДҮҮРЧ ӨШӨӨ НЭГ ЮМ ГУЙЯА ХЭДЭН МАЛЫГ МААНЬ ХАВАР МЭНД САЙН БАЙЛГАХ ШИВШЛЭГ ХИЙГЭЭРЭЙ
Ашгүй дээ монголчууд хүлээж авах дургүй байгааг мэдэрч байгаа болов уу энэ шоучин авгай хэрэв үнэхээр л зөн билэгтэн бол мэдээд буцах л ёстой доо