АТМ-аар их хэмжээний луйврын гүйлгээ хийжээ

2017 оны 03 сарын 03

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид онц их хэмжээний хохиролтой луйврын гэмт хэргийг илрүүлэн, шалгаж эхэлжээ.

Тодруулбал, тус хэлтсийн алба хаагчид Румын улсын иргэн Михайла Флорен /34 настай/ гэгч Улаанбаатар хотын 22 цэгт байрлах арилжааны банкуудын автомат төлбөрийн машинд 63 удаагийн оролдлогоор луйврын гүйлгээ хийж, онц их хэмжээний хохирол учруулсан хэргийг илрүүлсэн байна.

Сэжигтэн Михайла Флорен нь интернет вэб сайтаас Их Британи, Англи зэрэг улсын банкны харилцагчдын мэдээллийг хууль бусаар олж авдаг бөгөөд төлбөрийн картын бэлдцэд суулган, Улаанбаатар хотод байрлах арилжааны банкуудын автомат төлбөрийн машинд луйврын гүйлгээ хийсэн нь тогтоогджээ.

Иймд иргэд, аж ахуй нэгж байгууллага гүйлгээ хийхдээ сонор сэрэмжтэй байж, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос сэрэмжлэхийг Цагдаагийн ерөнхий газраас анхааруулж байна.

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Англи(139.5.217.10) 2025 оны 03 сарын 13

Их Британи англи гэж ямар тусдаа улсууд юмуу...? Алдаагаа хардаг л байгаа даа

1  |  0
зочин(103.26.195.106) 2025 оны 03 сарын 13

Луйврын гүйлгээ, хийсэн, сэрэмжлжхийг анхааруулах нь яах вэ? Луйвар хийсэн хүнийг баривчилж чадсан уу, чадсан бол хохирлыг төлүүлж чадсан уу, мөнгөний автомат машин ажиллуулдаг компаниуд үүнээс сэргийлэх талаар ямар хийжбайгааг мэдээлж байх хэрэгтэй.

1  |  0
Top