МУАЖ А.Очирбат ТААЛАЛ ТӨГСЧЭЭ

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 04

“Тунгалаг тамиp”"Мандухай цэцэн хатан" зэрэг олон сайхан киноны  дүрээрээ Монголчуудын зүрх сэтгэлд мөнхөрсөн Монгол улсын Ардын жүжигчин А.Очирбат  таалал  төгсчээ. 

Тэрбээр 1928 онд Төв аймгийн Бүрэн суманд төрсөн.1950 оноос Улсын Хүүхэд Залуучуудын театрт жүжигчинээр ажиллаж У.Шекспирийн "Ромео, Джульетта" жүжгийн Меркуцио, Ф.Шиллер "Дээрэмчид" жүжгийн Франц Мор, Д.Намдаг "Хярааны хонхорт" жүжгийн Харуул занги зэрэг 100 гаруй жүжгийн гол ба туслах дүрийг бүтээж, "Баавгай дуулах уу", "Тэмдэгтэй хүн", "Урилга", "Бэлэн дарга", "Хүү", "Бригадын дарга", "Бор, Төмөр хоёр" зэрэг жүжгийн зохиол бичсэн Тайз дэлгэцийн алтан үеийн авъяаслаг уран бүтээлчийн төлөөлөл билээ.

Түүний ажил хөдөлмөр,уран бүтээлийг төр засгаас үнэлж 1971 онд МУГЖ, 1988 онд Монгол улсын ардын жүжигчин цол тэмдгээр шагнаж байв.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
монгол хүн(66.181.185.251) 2025 оны 03 сарын 13

Амар амгалан тайван нойрс доо бид мартахгүй

1  |  0
Zochin(79.82.241.208) 2025 оны 03 сарын 13

Um sain amgalan boltugai

1  |  0
Zochin(103.26.194.196) 2025 оны 03 сарын 13

Um sain amgalan boltugai

1  |  0
bii(103.23.51.3) 2025 оны 03 сарын 13

um ma ni bad mi hum

1  |  0
007(103.10.23.129) 2025 оны 03 сарын 13

Um sain amgalan boltugai

1  |  0
Zulaa(202.9.41.207) 2025 оны 03 сарын 13

ner ni munkh uldseen.Um sain amgalan boltugai.

1  |  0
Top