БЗД-ийн үүдэнд иргэдийн өлсгөлөн үргэлжилж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 05

Өнгөрөгч баасан гаригт Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын үүдэнд иргэд болоод цагдаагийн албан хаагчдийн дунд үймээн дэгдсэн билээ. 

Үймээх гарах болсон шалтгаан нь өнгөрөгч Пүрэв гаригт  Нийслэлийн Засаг дарга С.Батболд МАН-ын даргын сонгуульт ажилтай Э.Бат-Амгаланг  тус дүүргийн Засаг даргаар батламжилсантай холбоотой.  Учир нь 2016 оны орон нутгийн сонгуульд нийслэлийн БЗД дүүргийн ИТХ-д ардчилсан нам нийтдээ 41 суудлаас 22-т нь  ялалт байгуулж олонх болсон. Ингээд хуулиараа ИТХ-д олонх болсон нам тухайн дүүргийн  засаг даргаа томилох учиртай юм. 

 Иймд дээрх шийдвэрийг Ардчилсан намын гишүүд, дэмжигчид "Хууль бус" хэмээн  эсэргүүцэж улмаар  таван хүн “Улс төрийн өлсгөлөн” зарлаж эхлээд хоёр хонож буй. Өлсгөлөн зарлаж буй иргэдийн нэгийнх нь бие өчигдөр орой муудаж, эмнэлэгт хүргэгджээ.  Улс төрийн өлсгөлөн одоогоор үргэлжилж байна.

  Б.Алтжин

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
agii(202.9.42.118) 2025 оны 03 сарын 13

jiremsen hun zoddog nohoriin hiij baigaa ajil uu

1  |  0
эмэгтэй(103.26.195.101) 2025 оны 03 сарын 13

шударга ёсыг эрхэмлэе.АН мөнгө тараасан нь үнэхээр үнэн.МАН-д ажлын амжилт хүсэе,Баянзүрхчүүд ардчилалыг сонгоогүй

1  |  0
Иргэн(202.21.106.140) 2025 оны 03 сарын 13

Мөнгө тарааж олонхи болсон нь шүүхээр тогтоогдчихоод байгаа шүүдпээ. Тэдгээр хүмүүсийг татвал таарна

1  |  0
Гомбосүрэн(202.9.41.34) 2025 оны 03 сарын 13

МАН ганц дүүрэг хууль есоор нь явуулчихаач. Нөгөө мөнгөө өгсөн хүмүүст нь албан тушаал нь хүрэхгүй бас зовлонтой байгаа гэсээн.

1  |  0
Иргэн(183.81.169.66) 2025 оны 03 сарын 13

Юуных нь улс төрийн өлсгөлөн байхав дээ хэдхэн хүний эрх ашиг суудлын төлөөх хэдэн төгрөгний шоу л байна ш дээ. Та нар зүгээр болиод гэртээ харьцгаа.

1  |  0
Top