Монголын хөрөнгө оруулалтын чуулган Канадад эхэллээ

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 05

Канадад болдог дэлхийн уул уурхайн PDAC хуралд салбар яам оролцдог уламжлалттай билээ. Энэхүү хурал дээр Монголд төвлөрсөн бага хурал зохион байгуулдаг. Энэ жилийн дэлхийн хурал өнөөдөр /2017.03.05/ Торонто хотноо эхэллээ. 

 Хурлын хамгийн эхний өдөр Монголд төвлөрсөн бага хурал “Монгол: Тогтвортой байдлын төлөө нөөц боломжийг нээх нь” сэдвээр болох юм байна. Хурлаар "Монголын хөрөнгө оруулалтын орчин, өрсөлдөх чадварыг сайжруулахаар хийж буй алхмууд, хайгуулын шинэ боломжууд, хайгуулын шинэ нээлтүүд,төслүүд,хөрөнгө оруулалтын боломжийн талаар ярилцана" хэмээн mongolianminingjournal.com-д бичжээ. 

PDAC хуралд салбарын яам, Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ), Монголын хайгуул, уул уурхайн компаниуд болон хэвлэл мэдээллийнхэн оролцож байгаа аж.

Хуралд УУХҮ-ийн сайд, АМГТГ-ын дарга, хоёр улсын элчин сайдууд илтгэл тавихаас гадна “Эрдэнэс Монгол”, “Оюутолгой” компани болон Монголд хайгуул хийж байгаа компаниуд илтгэл тавих юм. Хурал ирэх лхагва гараг хүртэл үргэлжилнэ.

 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top