Есөн улаан мэнгэтэй хар луу өдөр

2017 оны 03 сарын 06

Хаврын тэргүүн хар бар сарын есөн улаан мэнгэтэй хар луу өдөр

Аргын тооллын: 3 сарын 06

Билгийн тооллын: Шинийн 9

Өдрийн наран: 7 цаг 24 минутад мандан, 18 цаг 42 минутад жаргана

Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ

Наран ургах, шингэх: 07.24-18.42

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Авахуй

Суудал: Ус

Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top